Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Эдгээр роботыг харсны дараа танд айдас төрөх вий…

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 8 сарын 19
IKON.MN

Хиймэл оюун ухаант роботууд ирээдүйд хүн төрөлхтнийг түрэмгийлэх вий гэсэн айдас зарим хүмүүст төрж эхэлсэн.

Гэхдээ ийм зүйл ярьж байгаа хүмүүс ихэвчлэн технологи, шинжлэх ухааны салбарынхан байгаа нь тэд боломжийн хил хязгаарыг мэдэж байгаатай холбоотой биз. Харин үүнээс хол хүмүүст энэ нь зөгнөлт киноноос хэтрэхгүй мэт санагдаж байгаа байх.

Тэгвэл Google-ын эцэг компани Alphabet-ын эзэмшдэг Boston Dynamics компаний дараах роботуудыг хараад танд нэг зүйл бодогдож магадгүй.

“Sand Flea” буюу үсэрдэг робот. Энэ робот нь байшин барилга, хад чулуун дээгүүр харайх чадвартай. Яг л нинжа гэсэн үг.

 

 

“RHex” робот нь ямар ч нарийн, давчуу нүх сүвээр хад чулуу, ус туулаад гарах чадвартай. Харахад аалз шиг, эсвэл жаран хөлт шиг.

 

 

“Cheetah” буюу ирвэсэн робот. Маш хурдан гүйдэг робот. Дээд хурд нь 47 км/цаг хүрж байгаа бөгөөд дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болтоос ч хурдан гэсэн үг.

 

 

“Petman” буюу хүн робот. Яг хүн шиг алхаж, тэнцвэрээ олж, нарийн хөдөлгөөнүүд хийж чадна.

 

 

“Spot” нэртэй робот нь моторгүй учраас хаа сайгүй, оффис дотор ч тэнүүчлэх чадвартай. Түүнийг өшиглөсөн ч яг амьтан шиг тэнцвэрээ олж унахгүй байх чадвартай.

 

 

“Atlas” робот бол яг л хүн гэсэн үг. Модон дотор, хад чулуун дундуур асуудалгүй явна. Одоохондоо түүнийг ажиллуулахын тулд кабелиар эрчим хүч өгч байгаа. Удахгүй түүнд таарах зай тэжээлийг шийдчихвэл жинхэнэ алуурчин машин болж хувирна.

 

 

Эх сурвалж: Techinsider