Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжирлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг 2015 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж байна.
Шинэ төлөвлөлтийн маршрутын мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор “Ухаалаг автобус”-ны буудлын мэдээллийн самбарт байршуулж, автобусаар зорчих “U money” карт борлуулах цэгүүдэд танилцуулга материал тарааж байна.
Иргэд шинэ маршруттай холбоотой мэдээллийг мэддээллийн самбар, тараах материалаас авахаас гадна Нийслэлийн Тээврийн газрын цахим хуудсанд хандах эсвэл http://www.transport.ub.gov.mn/BUS/ линкээр орж мэдээлэл авах боломжтой гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!