2013 оны 12 сарын 13
Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд багавтар нөөцтэй орны тоонд ордог, хомс нөөцтэй орон юм. Хот, суурины хүн ам хурдацтай өсч, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжихийн хэрээр усны хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Энэ эрчээрээ явбал 2020 он гэхэд Нийслэл болоод зарим томоохон хот, суурин газрууд усны гачигдалд орох аюул тулгараад байгааг мэргэжилтнүүд мэдээлж байгаа.