Твиттер үйлчилгээнд өнөөдрөөс шинээр нэвтэрч байгаа нэгэн боломжийг танилцуулж байна. Та хэн нэгэн дагагчаа "BLOCK" хийхэд тэр хэрэглэгчийн жиргээнүүд таны timeline-д харагдахгүй болж, мөн таныг дагах эрхгүй болдог байсан.
Тэгвэл шинэ дүрмээр та хэн нэгнийг "BLOCK" хийсэн ч тэр хэрэглэгч таныг дагасан хэвээрээ, таны жиргээг timeline дээрээ унших, хариу үйлдэл үзүүлэх боломжтой үлдэж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл урьд нь таны "BLOCK" хийсэн хэрэглэгч хэрвээ хүсвэл одоо таныг дахин дагаж, жиргээнүүдийг тань уншиж, retweet, fab, follow хийж болно.
Update: Энэ шинэчлэл олны ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан тул Твиттер компани даруй хуучин хэвэнд нь эргүүлж оруулсан байна. Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|