Твиттер компани үйлчилгээнийхээ нэг чухал функц болох "BLOCK"-ынхоо хэлбэрийг өөрчилснөө хэдхэн хоногийн өмнө зарласан билээ.
Яг үнэндээ энэ нь сонгодог утгаараа блоклох биш харин хүсээгүй хүнийхээ жиргээг зөвхөн өөртөө харагдахгүй болгох хэлбэртэй болсон байв.
Тэгвэл энэ шинэчлэл олны ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан тул Твиттер компани даруй хуучин хэвэнд нь эргүүлж оруулсан байна.
"Бид хэзээ ч хэрэглэгчийнхээ аюулгүй байдлыг алдагдуулах үнээр шинэ боломж нэмэхгүй" гэж тус компаний Бүтээгдэхүүн хариуцсан Дэд ерөнхийлөгч Майкл Сайпи блогтоо бичжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|