Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Оюунбаатар АТГ-т шалгуулах хүсэлт хүргүүллээ

Монголын мэдээ
2013 оны 12 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар энэ сарын 9-нд тохиох Авлигатай тэмцэх өдрөөр АТГ-т өөрийгөө шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн байна.

Энэ талаараа тэрбээр “Намайг буруутай гэж тогтоовол УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулахад бэлэн байна” гэдгээ хэлжээ. Учир нь, Н.Энхээ гэгч хүн түүнийг авлигачин гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.

Тэрбээр Налайх дүүргийн татварын хэлтэст ажиллаж байгаад Төрийн албаны тухай хууль зөрчин ажлаасаа халагдсан юм байна.

Тэр хүн “Ц.Оюунбаатарын болон татварын олон булхайг мэддэг” гэх утгатай мэдэгдэл хийсэн аж. Тиймээс энэ хүний хэлж яриад байгаа зүйлийг шалгаж өгөөч хэмээн АТГ-т хандаад байгаа аж.

Зураг