Хиймэл оюуны эрчимтэй хөгжлийн энэ үед улс орон бүр хөгжлийн стратегиа болгон анхаарч байна. Үүний нэг илрэл нь хүүхэд залуучуудыг бэлтгэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 2024 оноос Олон улсын Хиймэл Оюуны Анхдугаар Олимпиадыг зохион байгуулж эхэлсэн.
2024 онд Монгол Улсын баг Болгар Улсад зохион байгуулагдсан тус олимпиадад оролцож, МУИС-ийн багш З.Цолмонгийн удирдлага дор мөнгөн медаль хүртсэн. Мөн Саудын Арабын Их Өгөгдөл, Хиймэл Оюуны Газраас зохион байгуулсан Олон улсын Хиймэл Оюуны Олимпиадад З.Цолмон, Г.Амарсанаа багш нарын удирдсан баг алтан болон хүрэл медаль хүртсэн.
Эдгээр амжилт нь монгол сурагчдын оюуны чадамжийг олон улсад батлан харуулсан билээ. Тиймээс 2025 оны олон улсын олимпиадад Монгол улсаа төлөөлөн оролцох сурагчдыг сонгон шалгаруулах, хиймэл оюуныг олон нийтэд сурталчлах, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Улсын Хиймэл Оюуны Анхдугаар Олимпиадыг Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам, МУИС-ийн Мэдээлэл Компьютерын Ухааны Тэнхим санаачлан зохион байгууллаа.
Олимпиад нь хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд 91 сурагч онлайн платформоор оролцож, хоёрдугаар шатанд 49 сурагч шалгаран оролцлоо. Хоёрдугаар шатанд олон улсын олимпиадын стандартын дагуу Цахим хэл боловсруулалт (Natural Language Processing), Компьютер хараа (Computer Vision), Машин сургалт (Machine learning) төрлийн бодлогуудыг нийт 6 цагийн турш бодож өрсөлдсөн ба нийлбэр дүнгээр дараах сурагчид эхний 8 байр эзэлж олон улсын олимпиадад улсаа төлөөлөн орох эрхтэй болсон:
Олимпиадын зохион байгуулагчаар:
Ерөнхий ивээн тэтгэгчээр:
Ивээн тэтгэгчээр:
Дэмжигчээр:
Нийт оролцсон сурагч, бэлтгэсэн багш нартаа баярлалаа.
Хамтран ажиллагч, ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагууддаа хиймэл оюун, сурагчдын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэрт нь талархлаа.
Олимпиадын зохион байгуулах комиссын дарга,
Д-р. М.Золжаргал, МУИС МКУТ-ийн дэд профессор, Эй Ай Лаб ХХК-ийн гүйцэтгэх захирал
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|