• 6 сарын 10, Мягмар

ЖАГСААЛ: Иргэд шаардлага тавьж байхад засгийн тэргүүн гарч ирээд тодорхой хариулт өгөх хэрэгтэй

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж буй "Огцрох амархан" жагсаал өнөөдөр 14 дэх өдрөө 16:00-20:00 цаг хүртэл Сүхбаатарын талбай, Чингис хааны хөшөөний урд үргэлжлэх гэж байна. 

Жагсагчдын зүгээс дараах үндсэн шаардлагуудыг тавьж байгаа юм.

  1. Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ улс төрийн болоод ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох
  2. Дараагийн шинэ Засгийн Газрыг эвслийн Засгийн Газар байгуулахыг дэмжихгүй
  3. Албан тушаалтны бус тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж, Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахгүй байх 
зураг
 
Огцрох амархан

"Огцрох амархан" жагсаалын 13 дахь өдөр буюу өчигдөр жагсаалыг зохион байгуулагчид дараах үзэл бодлоо илэрхийлэв. 

Жагсаалыг зохион байгуулагчдын нэг Ж.Өнөмөнх "Жагсаал цуглаан гэдэг ихэнхдээ замбараагүй болж, дундаасаа гол санаагаа алддаг учир тодорхой хөтөлбөртэй хийхээр шийдсэн. 
Иргэд шаардлага тавьж байгаа бол засгийн тэргүүн гарч ирээд тодорхой хариулт өгөх хэрэгтэй. 13 хоноход ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй, олон нийтийн мэдэх эрхийг хангахгүй байгаа байдал нь Л.Оюун-Эрдэнийг ерөнхий сайд байх чадамжгүйг харуулж буй эхний үндэслэл болж байгаа юм гэв. 
Гүйцэтгэх засаглалыг хянаж дүн тавих ёстой улс төрийн нам, УИХ маш сул дорой байна. УИХ энэ асуудлаар нээлттэй сонсгол, санал асуулга явуулах ёстой байтал огт явсангүй. Энэ асуудал МАН болон МАН-ын бага хурлаар шийдэгдэж байгаа нь дарангуйлал биш юм уу? 
Иргэдийн шаардлага маш ойлгомжтой байхад ийм нөхцөл байдалд хүргэж байгаа ерөнхий сайд маш арчаагүй байна. УИХ хяналтаа тавьж чадахгүй байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь нийгмийг ийм их хагалан бутаргаж байхад үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон ерөнхийлөгч шаардлага тавихгүй байна" гэв. 

Өчигдрийн жагсаалын хэсгээс: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
45
Зураг
ЗӨВ, ГОЁ
29
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
53 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг