Зураг
Зураг
Индэр    
2025 оны 5 сарын 27
Зураг
Эдийн засагч, шинжээч

Нүүрс, уран VS Ториум

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгдээрээ ер нь хөгжинө гэж ч хөглөж байна дөө. Улсуудын хөгжлийн загвар хуулах гэсээр байтал цаг хугацаа нь ч дууслаа. Хөгжингүй орнууд өнөөдөр тос, усаараа ялгарч байна. Азийн барууд бамбар болж, хөгшин Европ таяг тулж, Америк харин аваргын бүсээ алдлаа. Эсрэгээрээ, Хятад, Энэтхэг дэлхийг нөмөрч эхэлж байна. Ийм тодорхой байсаар байтал бид мангуурч, олон улсын хөгжлийн туршлага судалсан хэвээрээ... Глобалчлал гэж ярьдаг байсан улс хүртэл хувиа бодож эхэллээ. АНУ, Хятад хоёр Нео Меркантализм худалдааны онолоор явж, экспортоо дэмжин, импорт дээр өндөр татварууд тавьдаг болов.

Мухар төмөр замаа холбож, нүүрсээ зөөх гэсээр байтал цаа чинь ториум гээд айхавтар зүйл гарч ирсэн. Ториум нь уранаас ч аюул багатай, эрчим хүч ихээр гаргаж чадах эх үүсвэр юм. Хажууд нь нүүрс бүр ч илүүднэ биз.

Өдгөө, ториумын нөөцөөр тэргүүлэгч Энэтхэг, Хятад зэрэг улсууд ториумын реакторыг туршилтаар ажиллуулж эхэлсэн байна. Жишээ нь, 2021 онд Хятадын Ганьсу мужийн Вүбэй хотод дэлхийн анхны шингэн давсны ториумын реакторыг туршиж эхэлжээ. Түүнчлэн Энэтхэгт ториумд суурилсан гурван шатлалт цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Хэрэглээнд ашиглагдаж эхлээгүй ч 2030-2050 онуудад хэрэглээнд нэвтрэх боломжтой гэж үзэж байгаа аж. Энэтхэг л гэхэд 2050 онд эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг ториумаас хангахаар зорьж байна. Харин Дани, Норвеги тэргүүтэй Европын орнууд 2026 оноос эхний туршилтаа хийхээр идэвхтэй ажилласаар...

Ториум туршилт амжилтгүй болоосой гэж найдаж суух нь цагтай бөмбөг хэзээ дэлбэрэх бол гэдэгтэй адил. Бидэнд нүүрснээс өөр давхар шийдэл хэрэгтэй. Тэр нь бүтээгдэхүүн байх ёстой. Бүтээгдэхүүнийг компани гаргадаг гэдгийг ойлгох ёстой. Компаниудаа НДШ, татвараар нухах бус компаниудаа дэмжих хэрэгтэй.

Ториум ч гэлтгүй бид бүх талаараа хожигдож, сүүл мушгиж байна.

  • Гадаад худалдаа нь нэг улсаас хамааралтай эмзэг хэвээрээ...
  • Дэлхийд зарах нэг ч бүтээгдэхүүн алга. Зөвхөн түүхий эд л байна
  • Түүхэн цаг үеийн хамгийн эвгүй дээр ирсэн. ОХУ, БНХАУ хоёр дотоодын асуудлаа цэгцлэн гадагш хараад эхэлсэн
  • УИХ, ЗГ-нь чадамж байхгүй. Хөгжлийн бодлогын хөтөлбөр нь хоцрогдсон

Хувийн эрх ашиг, хязгааргүй шуналаа түр хойш тавин зүтгэх ард түмэн, Засгийн газар, УИХ байж гэмээнэ энэ улсын хувь заяа хааш хэлбийх нь тодорхой болно доо.