• 6 сарын 10, Мягмар

Б.Батзориг: Цахилгаан дугуй, скүүтер, мопедын ослоор таван иргэн амь насаа алдсан

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 27
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах) хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.

Энэ үеэр цахилгаан дугуй, суррон, скүүтерээс үүдэлтэй осол гэмтлийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг танилцуулав. 



Тэрбээр "Цахилгаан дугуй, скүүтер, мопедтой холбоотойгоор 2022-2024, 2025 оны эхний таван сарын байдлаар нийт таван нас баралт бүртгэгдсэн.

  • Гурав нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд
  • Хоёр нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд бүртгэгджээ. 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд бүртгэгдсэн гурван тохиолдол газар дээрээ нас барсан харамсалтай мэдээлэл байна.

ГССҮТ-д хандсан хоёр иргэний нэг нь тархины хүнд хэлбэрийн цус харвалтын улмаас амь насаа алдсан, нөгөө нь олон эрхтний хавсарсан хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгч байсан" гэлээ. 

зураг
 

"Эдгээр хэрэгсэл явган хүний замаар явахыг зөвшөөрсөн шийдвэр нь оновчгүй"

Эрхтэн системийн гэмтлийн тухайд "Нийт 222 иргэн толгойн ямарваа нэг гэмтэлд өртөж байгаа бол

  • Тохой шуу
  • Өвдөг шилбэ
  • Шагай тавхай
  • Бугуйн гэмтэл үлдсэн хувийг эзэлж байна. 

2022 оноос хойш цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой осол гэмтлийн тоо хурдацтай нэмэгдэж байна. Энэ төрлийн хэрэгсэлд хамаарах зохицуулалт хууль эрх зүйн хүрээнд  хангалттай тусгагдаагүй.

Цахилгаан дугуй, скүүтерт зориулсан зориулалтын зам хангалттай хэмжээнд байхгүй. Мөн эдгээр хэрэгсэл нь механикжсан тээврийн хэрэгсэлд хамаарагдах эсэх нь тодорхойгүй тул явган хүний замаар явахыг зөвшөөрсөн шийдвэр нь оновчгүй" гэж хэллээ.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
БУРУУ
5
Зураг
ХАХА
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа