• 6 сарын 10, Мягмар

Б.Очирбат: Явган хүний замаар суррон, цахилгаан дугуй явуулахгүй байхад олон нийтийн цагдаа нар хяналт тавина

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Явган хүний замаар суррон, цахилгаан дугуй, скүүтер явуулахгүй байх чиглэлд олон нийтийн цагдаа, нийтийн хэв журмын алба хамтран хяналт тавих талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат хэллээ. 

"Цахилгаан дугуй, суррон, скүүтерийн хөдөлгөөний аюулгүй байдал ба иргэдийг соёлжуулах" асуудлын хүрээнд тэрбээр дараах мэдээллийг хүргэсэн юм. 



Нийцтэй болон нийцгүй зүйлсийг тусгаарлаж, энэ төрлийн тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгээр болон явган хүний замаар явуулахгүйгээр тусад нь зам талбай бэлдэж өгч тусгаарлах шаардлагатай. 

Ингэхгүй бол зам тээврийн осол буурахгүй.

Цаашид осол гэмтлийн тохиолдол улам өсөх хандлагатай байгаа учраас анхаарах, хяналт тавих шаардлагатай. 

Хамгийн гол нь явган зорчигч болон унадаг дугуйн замыг тусгаарлах хэрэгтэй байна. 

Замын хөдөлгөөнд унадаг дугуйтай хэрхэн яаж оролцох талаарх мэдлэг ойлголт өсвөр насны хүүхдүүдийн дунд байхгүй.

16 нас хүрээд мопед унана гэдгээ мэддэггүй, 18 нас хүрээд жолоодох эрхийн үнэмлэх авч мотоцикл, сурроноо унадаг гэдгийг мэдэхгүй хөдөлгөөнд оролцож байна.

Дараагийн 10, 20 жил замын хөдөлгөөнд зөв мэдлэгтэй оролцох оролцогчдыг бэлтгэхийн тулд Ерөнхий Боловсролын Сургуулийн хичээлийн агуулгад зайлшгүй оруулах шаардлагатай. 

Зориулалтын зогсоолтой болгох асуудлыг хөндөхгүй бол болохгүй нь ээ.

Бид нар иргэдээ соёлжуулахгүй бол болохоо больж ээ. Бусдын хөдөлгөөнд саад болж хаа хамаагүй суррон, дугуйгаа орхиод явж байна.

Эдгээрийг зориулалтын зогсоол дээрээс нь аваад хэрэглэдэг, буцаагаад зогсоол дээр нь аваачиж тавьдаг соёлыг бий болгох нь чухал. Зогсоолтой зохион байгуулалттай болъё.

Аппликэйшнээр 5-10 километр цагаар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахыг түрээслэгч байгууллагуудад хэлж байгаа.

Автомашингүй өдрүүдэд харлаа. Энэ төрлийн тээврийн хэрэгслүүд явганы хөдөлгөөнд маш их саад учруулж байна.

Хөдөлгөөн хязгаарлаж, явган хүний замаар явахгүй, хязгаарлалтын бүсэд орохгүй байх эрх зүйн зохицуулалт нь байсаар байтал явсаар. 

Түрээслэгч байгууллагуудад унтраах чиглэл өгсөн ч ашиг орлогоо бодоод явсан. Албан бус мэдээллээр хэдхэн цагийн дотор эдгээр байгууллага 80 орчим сая төгрөгийн ашиг орлого олсон гэх мэдээлэл бий. Гэхдээ ташаа мэдээлэл ч байж магадгүй, зүгээр тодотгоод хэлье.

Цаашид эрх зүйн зохицуулалтын хүрээнд түр саатуулъя. 

  • Гудамж зам талбайд эмх замбараагүй байрлуулсан
  • Зорчих хэсэг дээр орхисон, түүнийг шуурхай чөлөөлөөгүй
  • Замын хөдөлгөөний дүрмээр түр эсвэл удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсохоос бусад хэлбэрээр суррон, скүүтерээ орхисон үед эдгээрийг түр саатуулъя.

Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг түр саатуулах талаар Цагдаагийн албаны тухай хуульд зааж өгсөн байгаа.

Замын зорчих хэсгүүдэд эдгээр тээврийн хэрэгслийг хаяад явдаг. Бусдын хөдөлгөөнд саад учруулж байна. Үүнийг таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулна.

Явган хүний замаар явуулахгүй байх чиглэлд хяналт шалгалт тавина. Үүнд олон нийтийн цагдаа, нийтийн хэв журмын албатай хамтран ажиллах зохион байгуулалтын ажлыг хийнэ. 

Түүнчлэн

  • 16 насанд хүрсэн хүн хэрэглэж буй эсэх
  • Хамгаалах малгай ашиглаж байгаа эсэх
  • Скүүтер, дугуйн дээр давхралдаж яваа асуудал
  • Явган хүний замаар түрж гаргуулах зэрэгт хяналт тавина.

Мөн 5-10 километр цаг болгох асуудлыг түрээслэгчдэд хэлж хяналт тавина. Ингэж хяналт тавихад иргэдийн оролцоо чухал гэдгийг Цагдаагийн хурандаа Б.Очирбат хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
57
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
69 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.141] 2025/5/31
Золбин малнууд одоо л нэг ухаан орж дээ.Ажилаа ойлигтойхон хийж чадахгүй золбин шаарууд
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.123] 2025/5/30
Хятадад дугуй зам нь машин замын захдаа байдаг юм билээ, ийм байлгаж чадахгүй бж энэ дугуй хичнээн ч их хэрэгтэй ч замаа шийдэж чадаагүй нь асуудал
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.123] 2025/5/30
Явган зорчигч чөлөөтэй явах эрх алгаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.123] 2025/5/30
Үнэхээр их хурдтай явахийн яанааа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.123] 2025/5/30
Явган хүний замаар явахад үнэхээр хэцүү замаа хар зай тавь гээл дайрчих гээл ... Суррон цах дугуй чинь техник биз дээ үнэхээр түгшүүртэй юмаа
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.220] 2025/5/30
Явган хүний замаар маш их хурдтай явна, настай хүмүүсийг дайрчих ширгэчих шахам л давхилдах юм , үүнийг ер нь хориглох хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.100] 2025/5/29
Скүүтэр.молед үйлчилгээ үзүүлж байгаа компаниуд хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй мөн зам ашигласан татвар өндөр байх хэрэгтэй
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.42] 2025/5/29
Хүрэлцээтэй зогсоол орц гарц замаа хийхгүй нэг айлын хашааны газарт 15 давхар барилгууд бариулаад байгаагаас үүдэлтэй асуудал шүү.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.182.220] 2025/5/28
Энэ хэцүү юмнуудаа боль. бүр хориглох хэрэгтэй.явган зорчигч чөлөөтэй явах арга алга,байнга айдастай.маш хүнд бн.
1 | 0 Хариулах
зочин [59.153.114.211] 2025/5/28
Хоригло ядаргаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.81] 2025/5/28
Явган хүний замаар явж болно. Одоохондоо өөр арга алга. Гэхдээ баруун гар талаас барьж явах' дуут дохио өгөх' зэрэг дүрмийг бичиж замын дагуу байрлуулах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.222] 2025/5/28
Яг зөв журманд нь оруул явган хүний замаар хээв нэг хурдалж нтр
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.86] 2025/5/28
Яг үнэн .Явган хүний замаар явахаар их айдастай .Алхаж байтал гэнэт цахилгаан дугуу скүүтер мопед унасан хүмүүс хүүхдүүд маш хурдтай гарч ирээд бараг мөргөх холгүй явдаг .Бид ч яахав гүйгээд холдчихно .Настай хүмүүс жирэмсэн хүмүүсийг мөргөн гэмтээж бэртээвэл яана .Үүнийг сайн хяналт тавин хатуу хориглох өндөр торгууль тавих хэрэгтэй
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.76] 2025/5/28
Галзуучуудын УБ- хот болоод бнаа!!! Хаашаа л харана өр зээл, хэрүүл урууландаа нервтсэн хагас галзуу, хагас бүдүүлэг хүмүүстэй энэ хотод үнэхээр хэцүү бн!!! МАН-АН-Н мафиуудын төрийн байж байгаа царай!!! Түй чорт
4 | 0 Хариулах
Зочин [59.153.112.55] 2025/5/28
АШГҮЙДЭЭ ЭНЭ СКУУТЕР ДУГУЙ СУРРОНООС БОЛООД ХҮН БҮР ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР БАЙНГА АЙДАСТАЙ ЯВДАГ БОЛСОН.
5 | 1 Хариулах
Зочин [202.126.88.86] 2025/5/28
Үнэн .маш айдастай явдаг болмон .Хаанаас нь шунгаад гараад ирэх бол гээд
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.63] 2025/5/28
Хэрэв зохион байгуулж чаддаг бол үнэхээр хэрэгтэй ажил байна
1 | 0 Хариулах
Б [66.181.190.39] 2025/5/28
Гуйж б.а..явган хүний замаар битгий явуулаарай..айдас түгшүүртэй хэцүү бдаг шүү.тэргэнцэртэй хүнд ч тэр
3 | 0 Хариулах
Энэ хэрэглэлүүдийг гаргасан компани хаагаачээ!!!! [202.9.40.47] 2025/5/28
Сүүлийн үед явган замаар тайван алхаж чадахаа байлаа..зориулалтын замгүй газар баахан доргисон хүүхдүүд цахилгаан дугуй унаад дайрч алчих гээд ямар ТҮГШҮҮРТЭЙ гудамжаар алхах боловоо!!!...Яачихсан ширэнгэн ойны махчид шиг ..амьдрах арга алга..төлөвшиж гүйцээгүй 10 жилийн болон жоохон хүүхдүүд хөгжсөн оронд ингэж явдаггүй....анхнаас яагаад ийм боломж олгож бган бэ ..машинд явахаар түгжрээд..явган явахаар дайрч алчих гээд !!!!Яаж амьдрах болж бнаааааааа?????
3 | 0 Хариулах
Иргэн [202.179.8.118] 2025/5/28
Энд скүүтер авч дийлэхгүй түрээслэж чадахгүй өлөн суга гарууд олон долоон юм хуцах юм. Явган хөлсөө гоожуулаад автобусаа хүлээгээд алх даа. Хахахаха
0 | 6 Хариулах
Зочин [45.117.35.24] 2025/5/28
Явган зорчигчийг дайраад гарах бүдүүлэг нөхөр бна
2 | 0 Хариулах
Азтан [202.179.8.118] 2025/5/28
Дугуйн замаар дүлий юм шиг чихэвч зүүгээд алхадагаа боль. Бэлэн явган хүн зам байсаар байтал гай болов.
2 | 0 Хариулах
Б [66.181.190.39] 2025/5/28
Дугуйн зам гж бдаг юмуу
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.153] 2025/5/28
Улаанбаатар хотод 300 орчим км дугуйн зам бий. Бүгдийг нь явган хүмүүс эзэлчихсэн.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.93.45] 2025/5/28
Зориулалтын зам талбайгүй үед явуулахыг нь бүрмөсөн зогсоохгүй бол, явган алхаж байгаа хүмүүст халгаатай байна. Ядаж тайван алхах юмсан.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2025/5/28
Shuud buulgaad ner khayagiig n burtgeed torgodog bol, neg bol surron, mopid iig n khuraa!!!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.32] 2025/5/28
Энэ осол аваарт замгүй болтол барилга барьсан барилгын компанууд, үе үеийн газар олгосон газрын албаныхан буруутай. Нийслэлээс дугуйн зам барих газрыг нь чөлөөлөад өгөх хэрэгтэй. Нямбаатар дарга Нийтийн эзэмшлийн талбай руу замбараагүй барьсан өргөтгөл, хашааг ТҮЦ ачсан шигээ хайр найргүй буулгаж газар чөлөөлж ДУГУЙН ЗАМ хийгээд явган хүмүүс нь дугуйн замаар явдаггүй, тус тусын замаар явж сурмаар шүү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.164.55] 2025/5/28
Маш олон хүн гэмтэж бэртэж байна. Амь насаа ч алдсан байна. Явган алхах айдастай стрэсстэй байна. Хурдан арга хэмжээ аваачээээ
5 | 1 Хариулах
Зочин [59.153.115.129] 2025/5/28
Mashin barihad uneheer hund bna joloochig ch heregt hiigeed uursduu ch gemtej berteh ayultai bn shuu uneheer hund bn
1 | 0 Хариулах
Зочин [66.181.167.118] 2025/5/28
хүүхэд мөргөчих гээд бүүр гайтай байна
3 | 0 Хариулах
Зочин [66.181.167.118] 2025/5/28
e. eco bike, tapa, scooter, jet edree ch gsn ywhan hunii zamaar ywuulmaargu bnaa. Nuden dr hun murguud bn.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.15] 2025/5/27
Дугуйн зам л яаралтай байгуулж шийднэ дээ
5 | 1 Хариулах
Зочин [139.5.219.183] 2025/5/27
Үнэхээр явган хүний замаар тайван алхах аргагүй боллоо. Үргэлж айдастай. Хурдан арга хэмжээг аваарай. Бүр моторт тээврийн хэрэгсэл ашиглах юм.
8 | 1 Хариулах
СОЛИОРОГЧ [203.91.115.44] 2025/5/27
СКҮҮТЭР СУРАН ХҮҮХДҮҮДИЙГ НАМ,НАМ ЦОХЬ БОЛОХГҮЙ БОЛ НАМ БУУД!!!!!!!!!!!!!!!!! БИ БОЛ НАМБУУДНА !!!!!!!
2 | 2 Хариулах
Зочин [59.153.114.24] 2025/5/27
Олон нийтийн цагдаа хүнд шаардлага тавьж чадах уу чадахгүй
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.241] 2025/5/27
Hogiig boliulaachee
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.153] 2025/5/27
Хүн ам хэт олширсноос болж машин зам дээрээ ч багталцахгүй, явган зам дээрээ ч багталцахгүй болж байна. Хүн амыг цөөрүүлэхийн тулд гадагшаа ажиллах хүчнийг олон тоогоор гаргах, гадагшаа цагаачлахыг дэмжих, нэг айл нэг хүүхэд бодлогыг даруйхан гаргаж хатуу мөрдүүлэх хэрэгтэй байна.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.189.188] 2025/5/27
Монголын урс цоорох болтугай!
1 | 1 Хариулах
Зочин [103.168.34.30] 2025/5/27
явган замаар явахгүй гэхээр авто замаар явах юм байна. 10-15 км/ц хурдаар явахаар машин нь боож үхнэ биз дээ хэхэ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.167.118] 2025/5/28
hamaagu mashiniig n c gsn udaashruul
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.86] 2025/5/27
Tusgai zam l gargaj ugch chadahgui bol buur horison ni deer! Huuli durem garsan ch heregjihgui, tamhinii huuli shig l yum bolno.
6 | 1 Хариулах
Зочин [202.9.40.153] 2025/5/27
Машин, эсвэл явган хүнийг бүрмөсөн хорьё.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.9] 2025/5/27
МАН даргын бизнес болхоор хичнээн хүн бэртэж гэмтсэн ч хамаагүй явуулаад байдаг псдаа
7 | 0 Хариулах
Зочин [202.9.40.148] 2025/5/27
Монголын төр засаг хууль дүрмээ хэрэгжүүлж чаддаггүй учир энэ бусад хуулийн адил хэзээч хэрэгжихгүй УБын хүн ард бүгдээрээ мэдрэлийн өвчтэй харвалт авсан зүрх нь хаагдсаны дараа гайхах хэрэггүй.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.64.133] 2025/5/27
Маш чанга дуутай хаазлаад яваа мотоциклууддаа хяналтаа хийж яндангийн дууг бууруулмаар байна. Цочисоор байгаад зүрхээр явах нь.
6 | 0 Хариулах
Зочин [103.168.34.165] 2025/5/27
Яг үнэн. Хүүхэд айж цочих, настай бие муутай хөгшчүүлийн даралт ихсэх, зүрх савлах наад зах нь боллоо. Зогсоод байгаа хирнээ өндөр хаазлаад байгаа маанагуудыг зам дээр нь зодоход жолооч нар нэгдэх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.118] 2025/5/28
тэр үнэн, энэ золбингууд нь хөдөө байгаа юм шиг л хүүхэд цочоогоол, хар шөнөөр давхилдаад байхын
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.47] 2025/5/27
чихгүй мал шиг алхдаг хүмүүсийг яах вэ?
2 | 10 Хариулах
Зочин [43.228.129.199] 2025/5/27
тойроод гар
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.153] 2025/5/27
Маш чанга сигнал тавь. Үсэртэл нь сигналд.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.167.118] 2025/5/28
машин замаараа яв мал минь
0 | 1 Хариулах
Хотын иргэн [103.57.95.81] 2025/5/27
Тэгэх хэрэгтэй, Тэгмээр байна. Олон нийт хяна.... гэсэн уриалгын үг бичээд засрахгүй. Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалсан хууль гаргаад буруутай этгээдэд хатуу шийтгэл хүлээлгэхгүй бол байдал улам дордоно.
8 | 1 Хариулах
Зочин [192.82.64.52] 2025/5/27
Автомашиныхаа 1р эгнээг гаргаад өгчих
5 | 1 Хариулах
зочин [202.131.240.147] 2025/5/27
Явган хүний зам дээрээ байнгын айдастай явдаг болж байна. Гэнэт сигналдах, араас ирж мөргөхвий гээд үргэлж стресстэй, галзуурахад ганц хуруу дутуу байна шүү. УБ хот маань ийм муухай, замбараагүй, зохион байгуулалтгүй хот болно гэж зүүдэлж ч явсангүй дээ. Тэхээр ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр нийслэл хотын удирдлага улам л муудаад байна. Энэ асуудлыг шуурхай шийдэхгүй бол олон хүний амгалан тайван байдал алдагдаж, аз жаргалгүй болж байна.
12 | 1 Хариулах
Зочин [202.9.40.153] 2025/5/27
Нэг суррон, нэг скүүтер аваад унаж чадахгүй бол айгаад л явж бай даа.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.110] 2025/5/27
Цагдаажсан нийгэм рүү марш
3 | 9 Хариулах
zochin [66.181.168.8] 2025/5/27
Ene mash zuv shu, dairch allaa ene heden yum ni
8 | 0 Хариулах
Зочин [66.181.178.162] 2025/5/27
Ер нь эхнээсээ замын түгжрэлийг бууруулна гэж рекламдаж оруулж ирэн биз одоо асуух хэрэгтэй түгжрэл хэдэн хувиар бууруулав ??? хэдэн насныхан хэрэглэж бн? (дунд сургуулийн хүүхдүүд л байгаа) уул нь бүх дата нь байгаад тэгээд ч нээх онцгой үр дүн байхгүй бол зүгээр зогсоосон нь дээр.Явган явах гэж бараг машинаар явсанаас илүү аюултай болоод бн шүү
12 | 2 Хариулах
Зочин [66.181.178.119] 2025/5/27
сайд майд гэсэн үг Чингүнжавтай ямар холбоотой юм бол.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.66] 2025/5/27
Энэ олон хүний амь насыг хохироож эрүүл мэндийг нь сүйтгэчхээд одоо л ухаан орсон юм шиг ярьж байгаа Замын цагдаагийн газар маш муу ажиллаж байна
5 | 0 Хариулах
Зочин [103.10.22.149] 2025/5/27
Ёстой зөв шийдвэр бн
5 | 0 Хариулах
247 [202.21.115.165] 2025/5/27
shal demii ymand ajillah huchee zarj bhimda sda
0 | 7 Хариулах
Зочин [104.28.71.90] 2025/5/27
чам шиг явган замаараа дугуйтай давхидаг малнуудыг ингэж л зохицуулахгүй бол өөр арга алга
5 | 0 Хариулах
irgen [103.212.162.29] 2025/5/27
Surron gedeg chin companii ner l dee
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.84] 2025/5/27
5-10 км цагын хурдтай скүүтэрээр ацаа хийхэвдээ. Зүгээр явах замыг нь гаргаад өгчих. Учраа олоод явцгаачина.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.162] 2025/5/27
Скүүтэрээ Ferrari гэж андуураад байх шиг ккк
0 | 0 Хариулах
Зочин [43.228.130.118] 2025/5/27
Yavah zamgui bj tgd haana davhih gd baihuu hahah
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.52] 2025/5/27
Скүүтер суррон цахилгаан дугуйг хилээр оруулж ирэхийг хатуу хориглочиход болно.
6 | 1 Хариулах
Зочин [66.181.178.208] 2025/5/27
Tegmeersendee. Yavgan hund gishgih gazargui bolchood bna
8 | 0 Хариулах