• 6 сарын 10, Мягмар

"Төв талбайд хүүхдийн баярын арга хэмжээ болох тул зургаадугаар сарын 1-нээс өмнө том асрыг буулгаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төв талбайд өнгөрсөн сард баригдаж, узбек, монгол хоолны өдөрлөгөөс эхлээд "Улаанбаатар марафон" хүртэл зохион байгуулагдсан том асрыг өнөөдөр буулгаж байна.

Цаашид асрыг хэрхэн ашиглах талаар УБЗАА-наас тодруулахад "Хүүхдийн баярын арга хэмжээ болох гэж буйтай холбогдуулан зургаадугаар сарын 1-нээс өмнө төв талбайн том асрыг буулгаж байна.

Асрын ашиглалтыг хариуцах сонгон шалгаруулалтын урилгыг долоо хоногийн хугацаатай нийтэд зарласан. 

Сонгон шалгаруулалтын урилгад зургаан ААН саналаа ирүүлсэн. Үүнээс ашиглалтыг хариуцах нэг, бусад нь асрыг буулгаж, барих ажлыг гүйцэтгэх санал байсан. Эдгээр компани 90 саяас 350 сая төгрөгөөр асрыг буулгаж, барих үнийн санал ирүүлсэн. 

Бидний зүгээс асрыг үнэгүй буулгаж, баривал ашиглалтыг хариуцах гэрээ байгуулах агуулгыг сонгон шалгаруулалтын урилгад тусгасан юм. 

Энэ дагуу хамгийн бага буюу 90 сая төгрөгөөр асрыг буулгаж, бариад цаашид ашиглалтыг хариуцах санал ирүүлсэн "Мондакт трипле катеринг" ХХК өөрсдийн зардлаар өнөөдөр буулгаж байна. Зөвлөлийн хурлаас түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа аравдугаар сар хүртэл ашиглалтыг хариуцах буюу түрээсийн гэрээг тус компанитай байгуулна.

Ингэхдээ дөрвөн байршлаас тодорхойлж асрыг бариулна. Шийдвэр гартал тухайн компани асрыг өөр газар түр хадгалах эсвэл байршлыг тодорхойлчихвол шууд зөөнө.

Тавдугаар сарын 26-ны Даваа гарагт уг асрыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас нийслэлийн өмчийн бүртгэлд шилжсэн" гэлээ.

Нийслэлээс уг асарт арга хэмжээ зохион байгуулах бол түрээсийн төлбөр төлөхгүй. Учир нь нийслэлийн өмчид бүртгэгдсэн хэмээн тодотгов.

зураг