Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн холбогдолтой асуултад хариулт өглөө.
Нийслэлээс Төв талбайд зохион байгуулж байгаа арга хэмжээний хамгийн сүүлийнх нь энэ долоо хоногийн Бямба гарагт болно. Энэ нь Улаанбаатар марафон юм. Ингээд хамгийн сайн үнийн санал өгсөн аж ахуйн нэгжүүдэд асруудаа өөр байршилд 3-4 сарын хугацаатай түрээслүүлнэ. Одоогоор хоёр байршил яригдаж байгаа. Нэг нь Хүй долоон худаг, нөгөө нь Төв цэнгэлдэхийн зүүн хойно.
Миний цалин 3 сая хэдэн зуун мянга байх. Цалингийн дансанд орсныг нь зарцуулаад явдаг. Хамаарал бүхий компанийн мэдээллээ ХОМ-тээ мэдүүлсэн. “Хамаг монгол” ХХК барилга, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэр бүлийн хамаарал бүхий хүн үйл ажиллагааг нь хөтөлж явуулдаг. Ийм зүйл асууж магадгүй гээд хамаарал бүхий хүмүүсээсээ жилд хэдэн төгрөгийн татвар төлдгийг нь асуусан. Ингэхэд сүүлийн найман жилийн байдлаар жилд дунджаар ХАОАТ болон АНОАТ-т 300 орчим сая төгрөг төлдөг гэсэн. Мөн төрийн худалдан авалтад нэг ч оролцоогүй.
Би Б.Хурцыг Тайландад суух Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилоогүй. Үүнийг ил яримааргүй байна. Манайхаас, миний бичгээр явдаг томилгоо биш. Намайг томилогдохоос өмнө Сөүл, Токио, Москва хотуудад Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилогдсон томилгоонууд яг тэр хэвээрээ байгаа. Б.Хурцыг ямар шугамаар явсныг би хэлж болохгүй байх. Өөр байгууллагын шугамаар явдаг томилгоо юм.
Хот, тосгоны эрх зүйн тухай хуулиар хотын иргэдийн төлөөлөгч хурал бус хотын иргэдийн зөвлөл гэдэг байгууллагатай болж, хотын дарга иргэдээс сонгодог болъё гэдэг зарчим руу явж байгаа. Эхний ээлжид Улаанбаатарын доторх 14 хотын дарга нарыг сонгоод дараа нь улсын зэрэглэлтэй хотын дарга нарыг сонгоно гэдэг зарчим руу шилжинэ. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой байгууллагууд уг хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулсан. Одоо гол нь бүх хот, тосгодын хилийн цэсийг тогтоох ажил дуусаагүй байна.
Будапешт явсан асуудлын тухайд, Гадаад харилцааны яам болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас миний нэр дээр чиглэл ирсэн. Энэ жил Монгол Унгар улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг Будапешт хотод тэмдэглэхээр албаны 53 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Үүний 38 нь Улаанбаатар театрын уран бүтээлчид. Энэ хүмүүсийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн хоёр талын нислэгийн зардлыг бараг 50 хувь хямдруулж, үлдсэн 1,000 гаруй км-т нь автобус хөлсөлж явсан.
Ерөнхий сайдын тухайд, хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь улс төр хийх шүү. Өөрийнх нь хууль зөрчсөн үйлдлүүдийг ил гаргах ёстой. Ерөнхий сайд өөрөө шалгуулж, нотлуулъя гэсэн.
Төв цэнгэлдэхэд хиймэл зүлгээ буцаагаад тавьж байгаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!