Уншиж байна ...

Өөрийнхөө нэртэй ундааг олоорой: Share a Coke зуны хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн 200 гаруй улсад бүтээгдэхүүнүүдээ борлуулдаг Кока-Кола Компанийн “Share a Coke” кампанит ажил Монгол улсад хэрэгжиж эхэллээ. Энэ удаагийн кампанит ажил нь Gen Z буюу Z үеийнхэн рүү чиглэж байгаагаараа онцлог юм.

Анх 2016 онд М-Си-Эс Кока-Кола компани “Нэр бүтсэн түүх” нэрийн дор уг кампанит ажлыг Монголд хэрэгжүүлж байсан бол энэ удаад илүү өргөн цар хүрээнд залуусын сонирхолд нийцсэн байдлаар дахин хэрэгжүүлж эхэлжээ.

“Share a Coke” нэртэй энэхүү кампанит ажил нь Кока-Кола ундааны шошго дээр түгээмэл дуудагддаг хоч нэрүүдийг хэвлэж, тухайн хэрэглэгч найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ дурсамж бүтээж, дурсамжаа эргэн санах боломжийг олгожээ.

зураг
 
зураг
 
зураг
 

Тус кампанит ажлын гол онцлог нь Кока-Колагийн ундааны шошго дээр түгээмэл дуудагддаг хоч нэрүүдийг хэвлэсэн бөгөөд ингэснээр хэрэглэгчид ундаагаа найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хуваалцаж, тэдэндээ бэлэглэж, хамтдаа дурсамж бүтээж, дурсамжаа эргэн санах боломжтой болж байна.

Сошиал платформын хэрэглээ хурдацтай өсөж, амьд харилцаа бага багаар алдагдаж буй энэ цаг үед тус кампанит ажил залуус хоорондын амьд харилцааг сэргээж, дурсамж бүтээлцэх боломжийг олгож байгаа аж.

Нэмж дурдахад, хэрэглэгч та iCoke апп татаад М-Си-Эс Кока-Кола компанийн ундааны бөглөөн доторх QR кодыг уншуулан хүрд эргүүлж олон төрлийн бэлгийн эзэн болох боломжтой байна. Мөн хожсон ундаагаа хэн нэгэн рүү бэлэглэж, бэлгээ Номин сүлжээ дэлгүүрийн бүх салбараас аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.