Амар даатгал ХХК, TML Plastic ХХК хамтран Нийслэлийн ЕБС-уудын дунд “Та ч бас дахин боловсруулж чадна” аяныг зохион байгуулж, уралдааны ялагчдыг тодруулан шагнал гардууллаа.
Сурагчдад байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгахад хэвшүүлэх, хуванцар хаягдлын хор хөнөөл болон дахин боловсруулах боломжийн талаар мэдлэг олгох зорилготой тус аян 3-р сарын 13-наас 5-р сарын 9-ний хооронд 2 дахь жилдээ амжилттай үргэлжилсэн юм.
Нийслэлийн 57 сургууль оролцсон тус аяны туршид сурагчид нийт 16,124кг хуванцар хаягдлыг дахин боловсруулахаар цуглуулсан байна.
Уралдааны ялагчаар:
Дээрх хэмжээний хуванцар хог хаягдлыг дахин боловсруулснаар уралдаанд оролцсон сурагчид хүлэмжийн хийг 27,410кг, хуванцар хог хаягдлыг 16,124кг-аар багасгаж, 14,221тн цэвэр усны нөөцийг хэмнэжээ.
Тус аян жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар байх тул сурагч багачуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн эх дэлхийдээ хайртай хүн бүхэн хуванцар хог хаягдлаа цуглуулан байгаль орчноо хайрлахад өөрийн хувь нэмрээ оруулаарай.
Мэдээж ТА Ч БАС ДАХИН БОЛОВСРУУЛЖ ЧАДНА.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!