Монгол Улсын сүүн бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч, хүнсний ууган үйлдвэр болох Сүү ХК нь 2014 оноос хойш МСМ Групптэй тогтвортой, найдвартай хамтран ажиллаж ирсэн эрхэм түнш билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны хоёрдугаар улиралд 20 ширхэг хөргүүртэй ачааны автомашиныг амжилттай нийлүүлж байсан бол энэ удаа дахин 10 ширхэг Mitsubishi Fuso Canter загварын, олон улсын хүнсний тээврийн стандартад бүрэн нийцсэн, хөргүүртэй автомашиныг нийлүүлж, Сүү ХК-ийн тээврийн паркийг улам бүр шинэчиллээ.
Шинэ автомашинууд нь Япон улсын Кавасаки хотод үйлдвэрлэгдсэн бөгөөд –25°C хүртэл хөргөх хүчин чадалтай Солонгос хөргөлтийн системээр тоноглогдсон. Уг иж бүрэн шийдэл нь сүү, сүүн бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд хадгалан, хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Температурын хяналттай тээвэрлэлтийн шийдэл нь жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой бөгөөд бүтээгдэхүүний шинэлэг, аюулгүй байдлыг бүрэн хангаж, Сүү ХК-ийн логистикийн үр ашиг, зах зээлд өрсөлдөх чадварыг улам бэхжүүлэх ач холбогдолтой юм.
МСМ Групп нь хэрэглэгч, харилцагч бүрийнхээ хэрэгцээнд нийцсэн инновац шингэсэн, найдвартай шийдлийг санал болгож ажилладаг бөгөөд Сүү ХК-ийн хамт олонд ирээдүйн зорилго, үйл ажиллагаанд нь улам их амжилт хүсэн ерөөе!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!