Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Хасын Хүлэгүүд" хасагдах шатанд Филиппиний багтай өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигийн тэмцээн болж буй юм.

Энэ тэмцээнд анх удаа оролцож буй Монголын "Хасын Хүлэгүүд" баг хэсгийн шатанд БНХАУ, Ираны лигийн аваргуудтай хүч үзэв. 

Иан Миллерийн 30 онооны ачаар БНХАУ-ын лигийн аварга "Жэцзян Лайонс"-ыг 84:67-гоор буулган авсан ч Ираны "Табиат" багт 76:78-аар дийлдсэн байна. 

Ингэснээр "Хүлэгүүд" гурван оноотой хэсгийн шатанд №2-оор шалгарч, шөвгийн наймд Филиппиний "Мералко Болтс"-той өрсөлдөхөөр болжээ.

зураг
 

"Мералко Болтс" баг "B" хэсэгт Японы "Үцүномия Брекс" багийг ялснаар хэсгээсээ мөн хоёрдугаар байраар шалгарчээ. 

Шөвгийн наймын тоглолт зургаадугаар сарын 11-ний 19:00 цагаас болно. 

Харин хагас шигшээ тоглолт зургаадугаар сарын 12, шигшээ тоглолтууд зургаадугаар сарын 13-нд болох аж.