Уншиж байна ...

ФОТО: Цус сэлбэлт судлалын үндэсний хоёрдугаар төв хүүхдийн өрөөтэй боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг Дэлхийн цусны донорын өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай.

Тэгвэл энэ жил уг өдрийг тохиолдуулан цусны донорын үйл ажиллагаанд хүүхэдтэй эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор JCI Конгресс салбар байгууллагаас санаачлан "One Drop One Life" төслийн хүрээнд Хүүхэд хөгжлийн өрөөг өнөөдөр нээж байгаагаа зарлалаа.

Манай улсад цусны донор жил ирэх тусам нэмэгдэж байгааг албаныхан онцолсон.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв Монгол Улсад 26 салбартай. Түүнчлэн явуулын баг өдөр бүр цус цуглуулах ажлыг зохион байгуулдаг аж. 

Тус төвд 24-48 цагийн хооронд 1,800 цусны нөөцтэй байх ёстой. Одоогоор нөөц хэвийн байгааг дурдсан юм.

Цусны төвийнхөн энэ онд анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг түшиглээд иргэдийн дунд сайн дурын донор элсүүлэх нөлөөллийн аяныг зохион байгуулахаар төлөвлөж буй.

Албан байгууллагаараа цусаа өгөх хүсэлтэй бол сар бүрийн 3-нд тус байгууллагаас зохион байгуулдаг. Энэ сард Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийнхэнтэй хамтран Дотоодын цэргийн 805 дугаар ангийн төрийн алба хаагчид сайн дураараа ирж, цусаа өгчээ.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг