HUAWEI брэндийн өнгөрөгч 5-р сарын 15-ны өдөр олон улсад нээлтээ хийсэн технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийн нээлтийг PC mall-д 2025 оны 06-р сарын 09-ний өдөр танилцуулан борлуулалтаа эхлүүлж байна.
Уг нээлтийн хүрээнд эвхэгддэг гар утасны салбарт үсрэнгүй хөгжлийг дагуулсан “ДЭЛХИЙН АНХНЫ ГУРАВ НУГАЛАРДАГ” гар утас болох HUAWEI MATE XT- ULTIMATE DESIGN, Хятадын зах зээлд борлуулалтаараа тэргүүлдэг HUAWEI Mate 70 Pro, Эрүүл мэндийн цогц хяналтын систем бүхий HUAWEI WATCH FIT 4 Series, Өдөр тутмын хэрэглээнд хамгийн тав тухтай Huawei Band 10 зэрэг бүтээгдэхүүнийг PC mall албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэллээ./эх сурвалж en.wikipedia.org/wiki/Huawei_Mate_XT/
Тус бүтээгдэхүүнүүд нь олон улсад танилцуулагдсан даруйдаа технологийн салбарын мэргэжилтнүүд болон хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч хамгийн хурдан борлуулагдсан бүтээгдэхүүн болон инновац агуулсан салбартаа тэргүүлэх технологи, загварчлал зэргээрээ олны анхаарлыг татсан билээ.
HUAWEI Mate XT бол энгийн нэг эвхэгддэг утас биш, энэ бол хэсэг деталь бүр нь үнэ цэнийг шингээн бүтээсэн технологийн сор бүтээл юм. Дэлхийн анхны гурав нугалардаг, хамгийн том дэлгэцтэй гар утас, нэхмэл металаар доторлогдсон уян дэлгэцийн инженерчлэл, загварын төгс хийцлэл, хүчирхэг техник үзүүлэлт, дэлхийн анхны ультра хрома камер, 1T маш том багтаамж гэх мэт орчин цагийн технологийн дэвшлүүдийг нэгэн дор цогцлоон бүтээсэн.
Нээлтийн бэлэг болгон HUAWEI Mate XT ухаалаг утас худалдан авалт бүрд HUAWEI Free Clip чихэвч, HUAWEI Watch GT5pro ухаалаг цаг бэлэглэх юм байна. Дэлгэцийн хувьд 2 жилийн хугацаанд нэг удаагийн дэлгэцийн баталгаат засварыг авах даатгалын үйлчилгээг дагалдуулж байгаа. /Зөвхөн албан ёсны борлуулагч байгууллагуудаас худалдан авалт хийсэн тохиолдолд дэлгэцийн даатгалд хамрагдах боломжтой ба үйлчилгээний өртгөөс 300$-ыг хэрэглэгч тал хариуцна./
Ухаалаг цагны технологи болон загварт шинэчлэлт хийсэн HUAWEI Watch fit 4 pro ухаалаг цагны нээлтийн урамшуулал болгон HUAWEI Freebuds SE3 чихэвч бэлэглэнэ.
HUAWEI Band 10 ухаалаг цаг нь шинэлэг дизайн, гайхалтай хөнгөн боловч бат бөх их бие, сэтгэл хөдлөл хянах горим, нойрсолт хянах горим, зүрхний цохилтын давтамж зэрэг маш олон технологийн дэвшлийг агуулсан өдөр тутмын хэрэглээнд төгс тохирох ухаалаг цаг юм.
Нээлтийн бэлэг :
✅ Онлайн зээлийн хүсэлт: bit.ly/3CFS3K3
🛒 Онлайн дэлгүүр: pc-mall.mn
📞 Худалдааны зөвлөхтэй холбогдох: 7575-3535, 9494-0506, 9988-0093, 8032-9975, 9903-5429, 9595-2622, 9595-7977, 9904-2026, 9904-2027.
📞 Хэрэглээний лизингтэй холбогдох: 7766-6699, 9511-3113, 9511-6226.
📍 Хаяг: PC mall бүх салбаруудаар
📍 Улаанбаатар хотын салбаруудын хаяг: pc-mall.mn/address
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!