ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амгалан: Долоон өдрийн хөтөлбөртэй хоолны өдөрлөгт нийслэлээс нийт 600 гаруй сая төгрөгийн зардал гарсан

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төв талбайд болж байгаа "UB food" хоолны өдөрлөгийн өртөг, санхүү, зохион байгуулалтын талаар НЗДТГ-аас мэдээлэл өглөө.

Энэ тухай Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Д.Амгалан "UB food" хоолны өдөрлөг 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ нь гудамжны хоол, бусад улсын үндэсний хоолны соёлыг монгол иргэддээ түгээх, жуулчдыг татах арга хэмжээ. Тухайлбал узбек хоолны өдөрлөгт манай улсын 38 тогооч дагалдан ажиллаж плов, шашлык, кебаб зэрэг хоолыг хийх технологийг суралцаж байгаа бол гадаадын иргэд ирж үйлчлүүлсэн. Эдгээр тогооч узбек хоолны үйлчилгээ нээгээд ажиллахыг үгүйсгэхгүй. 

Узбек улсын тогооч нарыг авчирч, дөрвөн төрлийн хоолтой долоон өдрийн арга хэмжээнд нийслэлээс 600 гаруй сая төгрөгийн зардал гарсан, олон нийтийн сүлжээнд цацагдсан шиг 1.6 тэрбум төгрөгийн зардал гараагүй. Зардлыг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас гаргасан юм.

Харин нийслэлийн харьяа театрын жүжигчдийн тоглолтод зардал гаргаагүй бол зарим үндэсний үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн зардлаар дотор нь ширээ, сандал тавьж жижиг асар барих байдлаар төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж байна.

Өдөрлөгт өдөрт 5,000 хүнээр бодоход долоо хоногт 175,000 сая орчим төгрөгийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт төвлөрүүлнэ гэж тооцоолсон ч өчигдөр 10,000 орчим хүн үйлчлүүллээ. Узбек хоолноос гадна цав буюу гандангийн лам нарын иддэг уламжлалт аргаар хийсэн гурилтай шөлөөр маргааш иргэдэд үйлчилнэ. Цаашид хоолны өдөрлөгт БНСУ, БНХАУ, ОХУ-аас оролцоно. 

Уг өдөрлөгийг дэлхийд танигдсан брэнд болгож, Монгол Улсаас олон улсад зарладаг хөтөлбөрт оруулж, жуулчдыг татахаар төлөвлөж байна. Гадаадын зочид Улаанбаатарт буугаад хөдөө явчихдаг. Тэнд байгалийн гоёмсог шийдлүүд байдаг бол нийслэлд даншиг наадам-хүрээ цам, хоолны өдөрлөг зэрэг жуулчдад зориулсан цөөхөн арга хэмжээ байдаг. Даншиг наадамд олон тооны жуулчин оролцдог шиг хоолны өдөрлөгийг олон улсын хөтөлбөрт оруулахаар захиалга өгсөн хүний тоо гарна" гэв.

Харин төв талбайд барьсан 4,000 хүний багтаамжтай том асрыг цаашид байнгын ашиглах бөгөөд хүйтний улиралд хураах юм байна. Тус асарт хоолны өдөрлөгийн дараа Циркийн 7 хоног, шагайн харваа зэрэг арга хэмжээ зохион байгуулагдахаар болжээ.

 

Мэдээллийг mass шууд дамжуулав.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
48
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
45 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [31.46.251.121] 2025/4/24
Nogoon mod but tariachee sda gurwel shg shaaj bn shu mnai hot busad hotuudg har nogoon bn
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/4/14
ХАЙРАН МӨНГӨ, ТА НАРЫГ ОРОЛЦДОГГҮЙ БАЙХАД ГОЁ АРГА ХЭМЖЭЭ БОЛДОГ БАЙСАН ЮМ, САВРАА ТАТААЧ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.218] 2025/4/11
Budaatai huurga, shorlog geed mongol ner n baina shuudee. Juulchid plov ideh gej mongold ireh yum baihdaa. Mongol hooloo hugjuul
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.200] 2025/4/11
Энэ ажил харин хотын даргын санаачлага мөн юмуу даа. Цаашдаа нийслэлд хаа сайгүй гудамжинд жижиг хоол ундаа ус зарах хэрэггүй байхөө. Алийн болгон алхам тутамдаа шашлык,сэндвичээр хооллох билээ хүүхдүүд л ихэнхдээ авч иднэ эрүүл мэндэд тааруу. Цэвэр тухтай, ноольтой газар цайлах зөв. Автобусанд хоол цай идэхийг хориглох хэрэгтэй. Кофе барьсан хүмүүс картаа ч уншуулалгүй орчихдог харагдсан.
0 | 0 Хариулах
Зочин [172.58.167.16] 2025/4/11
nyambaatar gej 1 solio odoo bur budaatai huurga hiij munguu saadag bolloo
0 | 0 Хариулах
Оогий [59.153.115.9] 2025/4/10
Гадныхны будаатай хуурга нд ийм их мөнгө зарах гэж дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг юутай үнэн үгвэ тэгсэн мөртлөө мөнгө хүрэхгүй байна гээд баахан татвар нэмээ биз дээ Яанадаа монголчууд минээ????
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.172] 2025/4/10
Татавар төлөгчдийн мөнгө уйлахгүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.122] 2025/4/10
600 сая төгрөгийн зардлын задаргаа нь юу байдаг бол ... 175 саяыг олохын тулд 600 сая зарцуулах.....
1 | 0 Хариулах
зочин [202.21.96.76] 2025/4/10
Энэний оронд хогоо арилгаж, ногоон байгууламжаа тордоосой. Энэ их урсаад гарч байгаа уснаас татаад гудамж талбайгаа тоосноос нь салгаасай.
1 | 0 Хариулах
Уншигч [202.131.225.197] 2025/4/10
Яагаад цагдаа нар эргэлдээд бгаан.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.40] 2025/4/10
arga hemjee zohioh öюр газартай болоосой. 3 талаасай машин замтай, машины утаа, тоос илт үнэртдэг газар шүү дээ. Мод нь гүйцэд хамгаалж чаддаггүй газар хоол идээд хийгээд байх уу ?
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.217] 2025/4/10
Хайран мөнгө.Үүнээс хэд нь хэний карманд?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.191.91] 2025/4/10
Нянбактер мөнгө олж хусч болох болгон руу шүлсээ наах нь аргагүй өсөхийн өлөн дарагддаггүй рефлекс юмаа даа
2 | 0 Хариулах
Зочин [208.127.161.35] 2025/4/10
төр баян бнаа
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.172] 2025/4/10
Татвар төлөгчдийн мөнгө.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.83] 2025/4/10
Улаанбаатарын үмхий агаарыг яалтай ч юм бэ дээ, өвөл нь утаа тортог, зун нь үмхий агаартай, салхи ажлаа хийхгүй бол хэцүү хот шүү
1 | 0 Хариулах
Galch [66.181.186.84] 2025/4/9
Ochsoon hog bnalee hool ni duustsan baahan humuus oochirloson zohion baiguulalt bhgui 0 blee
2 | 0 Хариулах
Бизнес эрхэлдэг төр [66.181.181.171] 2025/4/9
Татвар төлөгчийн мөнгөөр бизнес эрхлээд л.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.201] 2025/4/9
Ажлын цагаар будаатай хуурганд оочирлож байдаг хар ядаргаа байгаадаа хахаха
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.164] 2025/4/9
Фестиваль гэдэг ойлголт нь : Олон талын оролцогчидтой, янз бүрийн үндэсний хоол танилцуулах, хоол хийх шоу, сургалт зохион байгуулах, амталгаа хийх боломжтой , ухагдахууныг хэлдэг. Гэтэл яг үнэндээ Азербайжан хоолны худалдаа, Азербайжан үндэсний хоолны өдөр, танилцуулга сурталчилгааны арга хэмжээ болоод өнгөрч байнаа.Сүржин нэртэй зөвхөн Азербайжанаас ирсэн хүмүүс хоол хийгээд 5000₮ өөр зарж байгаа нь хоолны худалдаа гэж ойлгогдохоор байгаа юм. Сэтгэл хөдлөл, зохион байгуулалтыг төсөөллөөр бий болгосон үр дүнгүй зардал гэж үзнээ.
4 | 0 Хариулах
123 [202.126.91.115] 2025/4/9
Өлөн ховдог улныхан юм үзээгүй царайлаад үнэгүй хямд юманд нугасгүйн болохоор хийх ажилгүй болохоор ажлын цагаар ингээд будаатай хуурганд оочирлож хайран цагаа үрж байгаа биз. Хэзээ ч цадахгүй л дээ. Бүтэн цаг оочирлохын оронд ажил хйисэн бол будаатай хуурганаас дээр юм авч идэх мөнгө олох байсан шд. Бат-Үүлийн үед төсвөөс мөнгө гаргахгүйгээр, монгол нийтийн хоолнбхон өөрсдөө янзын янзын гоё гоё хоол хийгээд, ашиг орлого олоод, татвараа төлөөд хэн хэн нь сэтгэл хангалуун үлддэг байлаа
3 | 1 Хариулах
Ммм [66.181.187.151] 2025/4/9
Жуулчид Узбекистан хоол идэх гэж Монгол улсад ирнэ гэж шаах юм... хуцаарай төлөгнүүдээ
4 | 0 Хариулах
Зочин [103.212.116.10] 2025/4/9
Авилгатай тэмцэх газар нь үнэхээр л тэмцдэг юм бол шалгалт оруулмаар юм. Тэр тоо яаж гарч ирээд яагаад 1тэрбум нь алга болов 😡😥
3 | 0 Хариулах
Зочин [66.181.179.26] 2025/4/9
Болиочээ 600 сая нойлд хийхийн оронд өөр зүйлд зарцуулаачээ.
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.168] 2025/4/9
Manai togooch nar sain suraad avbal sain yumdaa.
1 | 2 Хариулах
Зочин [139.5.216.58] 2025/4/9
600н саяар ард түмнээ хооллож ундалж байгаа МАН дарга нартаа баярлалаа та нар минь мянга түм их наяд наслагээнн
1 | 0 Хариулах
И [66.181.161.115] 2025/4/9
Наад асраа хэдээр түрээсэлж, эсвэл хэдээр барьснаа хэлээч ?
3 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2025/4/9
nohoin baas orkuud uheldej bailee shde dotor n pizda
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.125] 2025/4/9
Монгол хоолоо голлосон бол нэр хүндтэй арга хэмжээ болох байв. Тийи том асар төв талбайд байнга байршүүлнэ гэдэг Нямбаатарын цаад санаа нь жагсаал цуглаанаас ухаан алдтал айсандаа аргаа барсаны хэрэг шүү
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.105] 2025/4/9
Tiimuu gochnogoo
0 | 1 Хариулах
Зочин [202.21.109.7] 2025/4/9
жуулчин татахаа, татна гэсэн үү
0 | 0 Хариулах
зочин [202.9.41.121] 2025/4/9
юм үзээгүй монголчууд.... шавааралдан алалцаж байна лээ..... новш гэж...
5 | 0 Хариулах
Сүүлчийн хүн [103.10.22.118] 2025/4/9
Арчаагүй ардын нам ард түмн4р4 тоглож дуусаагүй юмуу
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.146] 2025/4/9
Hairan tatwar tologchdiin mongiig yadaj mongol togoochdod ogohgui yasan yum. Laliin haltar uzbek durwegchidiig mongoloor duurgehgeeyu?
3 | 1 Хариулах
Зочин [59.153.115.146] 2025/4/9
tsetserleg surguuli emneleg bariachee. Yadaj mongol togoochdooroo hool hiilgehgui yasan yum . gadnii haltar laliin durwegch uzbekuuded ulsiin toswiin mongo ogdogn yaj bga yum
6 | 1 Хариулах
Паша [202.9.40.136] 2025/4/9
Жагсаал тараах зорилготой
3 | 1 Хариулах
Зочин [139.5.216.14] 2025/4/9
хоолны оочер зарна
0 | 0 Хариулах
зочин [66.181.166.196] 2025/4/9
Өлөн зөлмөн өлсгөлөн ард түмнээ нэг сайн гэдэс гаргаж, цатгаж буян үйлдэж байна гэх гээд байна аа даа
3 | 1 Хариулах
zochin [27.123.212.86] 2025/4/9
tusviin mungu urj yadaj bnaa? zugeer huviin hevshiluudiig tsugluulaad zb l hiildee.
2 | 1 Хариулах
Зочин [202.21.109.28] 2025/4/9
Ард иргэдээ хэр ядуу өрөвдөлтэйг нь харах гэж байгаа юм шиг хачин юм хийж, оочирлуулж2 зугаацчихаад, энэ юм аа 600 сая төгрөгөөр хийж байгаа юм уу?? Ямар хачин төр засагтай болчихвоо бид нар....
9 | 1 Хариулах
Зочин [59.153.112.155] 2025/4/9
орлого нь хэд юм?
6 | 1 Хариулах
Зочин [103.212.116.172] 2025/4/10
00
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.77] 2025/4/9
Төв талбай дээр баяр цэнгүүн үдэшлэг хоолны өдөрлөг болохоор олуулаа очоод цугларчихдаг хэрнээ улс орон газар нутаг эдийн засаг өөрсдийн аж амьдралтай холбоотой чухал асуудал дээр олуулаа цуглардаггүй хачин оркууд.
18 | 1 Хариулах
Зочин [103.212.119.218] 2025/4/9
АМЬДРАЛ НЬ САЙХАН Л БАЙГААМ БАЙЛГҮЙ
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.77] 2025/4/9
Бодит байдал дээр амьдрал сайхан байна гэж хэлж байгаа хүн ховор байна.
2 | 1 Хариулах