• 6 сарын 10, Мягмар
Уншиж байна ...

“Mommy & Baby Expo 2025” олон улсын эх үрсийн хамгийн том үзэсгэлэн тавдугаар сарын 30-нд Хүннү Моллд нээлтээ хийнэ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Эх, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжлийг дэмжих зорилготой хамгийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ болох “Mommy & Baby Expo 2025” олон улсын үзэсгэлэн тавдугаар сарын 30-ны өдөр Хүннү Шоппинг Моллын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.

Тус үзэсгэлэн 6 сарын 1-ний өдрийг дуустал үргэлжлэх юм. Үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр HI MOMMY эх, хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр, Дэмжигч байгууллагаар Абико ХХК, Алтан ивээн тэтгэгчээр Грийн Гейт Интернейшнл ХХК болон Бест Форс ХХК  ажиллаж байгаа бол Мөнгөн ивээн тэтгэгчээр Ази Фарм Дистрибьюшн ХХК болон Монголиан Стар Дистрибюшин ХХК хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэнд бидний сайн мэдэх эрүүл, органик, баталгаатай бүтээгдэхүүн болох “ISISPHARMA, TOPICREM, PIGEON, CARTER’S, BABY LAB, SEBAMED, HUGGIES, ТОДИ, MAMYPOKO” зэрэг 20 орчим улсын 80 гаруй нэр төрлийн шилдэг брэндүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ 3 өдрийн турш танилцуулах юм.

Үзэсгэлэнгийн танхимд хүүхдийн хоол хүнс, нэмэлт тэжээл, живх, арьс болон биеийн арчилгааны бүтээгдэхүүн, тоглоом, хувцас, гутал, цүнх, боловсролын байгууллагууд, хүүхдийн эмнэлэг, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байгууллагууд, жирэмсний хувцас, иог, дасгал хөдөлгөөний төвүүд, зөвлөгөө өгөх төв, сэтгэл зүйн болон гэр бүл төлөвлөлтийн чиглэлийн таны хүүхдийн бүхий л хэрэгцээг хангах байгууллагууд оролцож байна. Мөн асаргаа сувилгаа, хүүхдийн хамгаалал, хөгжлийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд ч оролцох юм.

зураг
 

Mommy & Baby Expo 2025 үзэсгэлэнгийн үеэр буюу гурван өдрийн турш хүрэлцэн ирсэн нийт зочид, энхрий бяцхан үрс, эцэг эхчүүддээ зориулан энтертаймэнт тоглолт, тусгай хөтөлбөр бүтэн өдрийн турш үргэлжлэх юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн өдрүүдэд хүрэлцэн ирсэн зочдодоо үзлэг, оношилгоо, зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгөхөөс гадна хямдралтай, урамшуулалтай, гарын бэлэгтэй, бөөн бөөн гэнэтийн бэлгийг барих болно.

Үзэсгэлэнг зорих зочдод энэхүү арга хэмжээ нь жирэмсний үеэс эхлээд хүүхэд төрсөн хойно тулгардаг бүхий л хэрэгцээ, асуудал, асуултад хариу өгөх нэгдсэн шийдэл бүхий талбар байх болно. Эцэг эхчүүд зах зээл дээрх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдтэй нэг дор танилцаж, харьцуулалт хийх, мэргэжлийн эмч, зөвлөхүүдээс үнэгүй зөвлөгөө авах, эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсролын чиглэлээр мэдлэг олж авах, бэлэг, урамшуулал, туршилтын бүтээгдэхүүн, уралдаан тэмцээнүүдэд оролцох боломжтой. Мөн хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр, тоглоомын талбай, үзвэр үйлчилгээ ч зохион байгуулагдана.

“Mommy & Baby Expo 2025” нь тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн гурван өдрийн турш өглөөний 10:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнг үзэхэд нээлттэй, үнэ төлбөргүй байна.

Холбоо барих мэдээлэл:
Утас: [8885-1276]
И-мэйл: [expo@minex.mn]
Facebook хуудас: Mommy & Baby Expo

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.