ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Шоовдорлогдсон” нэгт, тавтын дэвсгэрт

Б.Өнөр
2013 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
“Шоовдорлогдсон” нэгт, тавтын дэвсгэрт

Уншигч танаас нэг зүйл асууя.

Томоохон худалдааны төвүүд 888 төгрөг, 999 төгрөг, 199 мянга 999 төгрөг гэх мэтээр  бараагаа үнэлсэн байдаг. Баярын өдрүүдэд үүнийгээ бүр ихээр сурталчилна. Харин худалдан авагч та мөнгөө төлчихөөд гурав, дөрөв, таван төгрөгийн хариултаа авдаг уу. Бараг ихэнх нь үгүй хурдхан шиг авсан зүйлээ супермаркетаас аваад гардаг. 

Бидний түрийвчинд төдийлэн байдаггүй энэ нэгт, тавтын төгрөгөөр өнөөдөр ерөнхийдөө юу ч худалдаж авч чадахгүй. Зөвхөн гэр хорооллын айлууд л нэг төгрөгөөр литр ус худгаас худалдан авч байна.

Бутархай мөнгөний хэсэг 10, 20 төгрөгийн үнэ цэнэ ч үндсэндээ аажим аажмаар алга болсоор. Одоогоос тав, арван жилийн өмнө хүүхдүүд өмнөд хөршөөс орж ирдэг худалдахыг нь хориглосон голдоо ястай ууттай хар чавга, үлээдэг бохь, задгай гаа зэргийг л 10, 15 сүүлдээ 25 төгрөгөөр худалдан авч иддэг байлаа.

Харин одоо бол гараад дэлгүүрээс ганц ширхэг чихэр авъя гэсэн ч  50 төгрөгөөс бага үнэтэй зүйл  олдохгүй. Бас цуглуулаад 100 төгрөгний зайрмаг авах гэж оролдсон ч дэлгүүрийн худалдагч авахгүй юм.

Бутархай мөнгөө тоглоом болгож Монигами арт буюу зүрх, цамц, амьтны нугалбар хийж тоглодог болчихож. Бутархай дэвсгэртийн хэрэглээ мөнгөний үнэгүйдлийг үүсгэж буй нь Монголчуудын тоо бэлгэдэх ёсонд нөлөөлж байна. 

Тухайлбал, дээр дурьдсан найм, есийн тооны төгсгөлөөр бараагаа үнэлэн олонд сурталчлахад хүмүүсийн сэтгэлзүйд зайлшгүй нөлөөлдөг. Иймэрхүү байдлаар маркетинг хийвэл борлуулалтад эерэгээр нөлөөлдгийг “999 маркет” дэлгүүр, “Номин супермаркет”, “Зочин бууз” зэрэг байгууллагууд харуулж байна.

Нөгөөтэйгүүр монголчууд есийн тоог хамгийн билэгдэлт тоо гэж үздгээс үүдэн энэ тоогоор тухайн барааны бүх орон нь тэгширсэн байвал худалдан авалтад ихээхэн эергээр нөлөөлнө гэмээр сүүлийн хоёр орон нь есөөр төгссөн бараанууд элбэг өрөөтэй харагдана.

Тэгвэл нэг төгрөгийн зөрүүгээр бараагаа үнэлэн худалдаалдаг томоохон худалдааны төвүүдээр оръё. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар Цамбагаравын  автобусны буудлын ард байрлах “Номин хайпермаркет”-аар  очих үед хариултад өгч байсан нэг төгрөг нь дууссан байв.

Худалдагчаас нь “Танайх нэг төгрөгийн хариулт байнга өгдөг үү эсвэл тэмдэглэлт баярын үеэр өгдөг үү” гэхэд “Уг нь нэгтийн дэвсгэрт байвал үйлчлүүлэгчдийнхээ хариултыг хэзээ ч гэсэн өгдөг. Одоогоор нэгтийн дэвсгэрт дуусчихаж. Банкуудаас бид мөнгөө задлуулаад авчихдаг юм” гэлээ. 

Хэвлэхгүй, гүйлгээнээс хасна гэсэн ямар нэгэн хуулийн шийдвэр байхгүй ч 2006 оноос хойш огт хэвлээгүй.

Мөн “Миний” сүлжээ дэлгүүрүүд хугацаа нь дуусах гэж буй бараа, эсвэл баяр ёслолын үеэр бараа бүтээгдэхүүнээ сүүлийн орон нь есөн төгрөгөөр худалдах нь бий.

Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн уулзварын баруун талд байрлах салбараар нь орж кг-ийн жимс аваад 1,989 төгрөг болохоор нь 2,000 төгрөг өглөө гэхэд хариулт 10 төгрөг өгөөд үлдсэн нэг төгрөгийг өгөхгүй. Яагаад хариулт мөнгө өгөхгүй байгаа талаар “Миний” сүлжээний салбар дэлгүүрийн зохион байгуулагчаас нь асуусан боловч хариулт өгөхөөс татгалзлаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 10 салбартай гэх “Макс” худалдааны төвийн Баянгол дүүрэгт байрлах “Аз” хүүхдийн их дэлгүүр дэх салбарын менежерээс энэ талаар асуухад “Манай худалдааны төв ес ч юм уу, тавтын оронгоор төгссөн үнээр бараагаа үнэлэхээ больсон. Ер нь бага дэвсгэртүүд гүйлгээнээс шахагдаж байгаа энэ үед бид хэрэглэгчдийг хуурсан тийм үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах нь буруу байх” гэж эвтэйхэн хэлээд бас хариултанд өгөх ёстой бутархай төгрөгний тухай хэлсэнгүй.

Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт төгрөгийн бага дэвсгэрттэй холбоотой ямар нэгэн санал, гомдол ирж байгаагүй учраас худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх боломжгүй гэнэ. 

Ингээд Монгол банкны Хяналт, шалгалтын газрын дарга Д.Ганбатаас нэг, тавтын дэвсгэртийг цаашид хэрхэх талаар тодруулж асуухад "Хууль ёсоороо бол төлбөрийн хэрэгслийн хувьд “Монгол Улсын мөнгөний нэгж мөн” гэсэн заалт хэвээрээ.

 "Хууль ёсоороо бол төлбөрийн хэрэгслийн хувьд “Монгол Улсын мөнгөний нэгж мөн” гэсэн заалт хэвээрээ.

Хэвлэхгүй, гүйлгээнээс хасна гэсэн ямар нэгэн хуулийн шийдвэр байхгүй ч 2006 оноос хойш огт хэвлээгүй. Учир нь нийт мөнгөн дэвсгэртийг бүтцээр авч үзвэл бага дэвсгэртүүд гүйлгээний 7-10 хувийг эзэлдэг ч өөрийнх нь хэрэглээ үндсэндээ буурчихсан учраас төв банкинд ч юм уу, арилжааны банкуудад эргэж ирэхгүй байгаа.

Харин төлбөрийг бэлэн бусаар ч юм уу, янз бүрийн хүү шимтгэл тооцоход нэгт, тавтаар төгсөж болно. Чухам үүнд ашиглаж болох юм. Эдийн засаг талаасаа задгай тооцоо маань байнга гарч байдаг. Тэгэхээр бага мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс шууд хасах боломжгүй” гэж тайлбарлалаа. 

Иймээс манай улсын гүйлгээнд шаардлагагүй мөнгөн дэвсгэртүүдийн үүргийг биелүүлэхийн тулд ашиглаж байгаа байгууллагуудаа шулагч гэж буруутгасаар байх уу, эсвэл цаашид зардал гаргаж хэвлэсээр байх уу гэдгийг тунгаах нь шийдвэр гаргагчдын асуудал болж үлдлээ.