Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

2020 он гэхэд нийслэлчүүд усны гачигдалд орох аюул тулгараад байна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд  багавтар нөөцтэй орны тоонд ордог, хомс нөөцтэй орон юм. Хот, суурины хүн ам хурдацтай өсч, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжихийн хэрээр усны хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдсээр байна.

Энэ эрчээрээ явбал 2020 он гэхэд Нийслэл болоод зарим томоохон хот, суурин газрууд усны гачигдалд орох аюул тулгараад байгааг мэргэжилтнүүд мэдээлж байгаа.

Монголчууд бид сүүлийн 100 хүрэхгүй жил ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ БОЛСОН УСАА  хайрлаж, зөв зохистой хэрэглэж ирсэнгүй. Үүнээс болоод “УС” хэмээх энэхүү рашааны үнэ, цэнэ алдагдаж, түүнд хайр гамгүй хандсаар байна. Үүний уршгаар хүн ардаа усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлдвэрлэл, үйлчилгээ зогсох, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүрсэн тухай Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс мэдээлж байна.

Нэг хүн хоногт 200-230 литр ус хэрэглэдэг бол дөрвөн ам бүлтэй айл сардаа 7000-8000 орчим төгрөг төлдөг байна.

Дэлхийн хөгжилтэй орнуудад орон сууцанд оршин суугч нэг иргэн  хоногт дунджаар 100-160 литр ус хэрэглэдэг бол Монгол Улсад орон сууцны нэг хэрэглэгч хоногт  дунджаар 230 л ус хэрэглэж байгааг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ. Энэ нь та бид усыг тийм ч гамтай, үр ашигтай зарцуулдаггүйг илтгэж байна.  Иймд Усны үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс ойрын үед усны үйлчилгээний үнэ тарифын зохицуулалтыг хийхээр болсон байна.

Нийслэлийн орон сууцны хэрэглэгчид нэг литр усыг 32 мөнгөөр авч ахуй, ундандаа хэрэглэдэг. Хэрвээ нэг хүн хоногт 200-230 литр ус хэрэглэдэг бол дөрвөн ам бүлтэй айл сардаа 7000-8000 орчим төгрөг төлдөг гэсэн үг. Үнийн зохицуулалт хийснээр танд үзүүлэх үйлчилгээ сайжирч, усны үнэ бодит  утгаараа  тогтоно.

Иргэн та ухаалаг, зохистой  хэрэглээг амьдралдаа хэвшүүлж, хоногт 100-130 орчим л ус хэрэглэж чадвал урьд төлж байсан хэмжээгээр буюу түүнээс ч бага төлбөрийг төлөх боломжтой юм. Иймд Усны үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс нийт ус  хэрэглэгч, ард  иргэддээ хандан ус гэдэг үнэт баялгаа ухаалаг, зөв зохистой хэрэглэж хэвшихийг уриалж байна.