"Малчид бэлтгэсэн махаа шууд худалдах лангуу, өргөтгөсөн худалдааны цэг ажиллуулна"
Мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хяналт тавихаар болжээ.
Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамтарсан баг хяналтыг хэрэгжүүлнэ.
Цаашид малчид бэлтгэсэн махаа шууд худалдах, борлуулах лангуу, өргөтгөсөн худалдааны цэг гарган ажиллах боломж нөхцөлөөр хангах юм гэж Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас(УБЗАА) мэдээлэв.
Эрх баригчид махны үнийг бууруулна гэж амласнаас хойш сар шахам болж буй ч эсрэгээрээ нэмэгдсээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
