МИШЭЭЛ АВТО ЦЕНТР: Автомашины цогц үйлчилгээг нэг дор төвлөрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа

Улаанбаатар хотын худалдаа, үйлчилгээний томоохон бүтээн байгуулалт болох Мишээл Сити төслийн 15 дэд төвийн нэг болох Мишээл Авто Центр “Soft Opening” арга хэмжээгээ 6-р сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.

зураг
 

Мишээл Авто Центр нь нийслэлийн хамгийн их хүн зорин ирдэг худалдаа, үйлчилгээний бүс болох Мишээл Экспо төвд байрлаж байгаагаараа онцлог бөгөөд автомашинтай холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн цогц төв болж байна.

зураг
 

Мишээл Сити төслийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төв нь хэрэглэгчдэд автомашин худалдан авах, зээл санхүүжилт шийдвэрлүүлэх, даатгалд хамрагдах, сэлбэг хэрэгсэл авах, сервис үйлчилгээ авах зэрэг бүхий л хэрэгцээг нэг дороос шийдвэрлэх боломжийг бүрдүүлжээ.

зураг
 

Нийт таван давхар бүхий тус төвийн 1-р давхарт интертэйнмент болон үйлчилгээний бүс байрласан бол 2-5 дугаар давхарт автомашины худалдаа болон авто салбарын төрөлжсөн үйлчилгээ төвлөрөн ажиллаж байна.

Нэгэн зэрэг 400 орчим автомашиныг үзэж сонгон худалдан авах боломжийг бүрдүүлсэн нь автомашин сонирхогчид болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаж байна.

зураг
 

Автомашины худалдаа, үйлчилгээний экосистемийг бүрдүүлсэн энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын авто худалдааны салбарт шинэ жишиг тогтоох зорилготой хэрэгжиж байна.

зураг
 

Мишээл Авто Центрт автомашины салбарын нэр хүндтэй компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Үүнд MSM Automotive, RUBY Motors, Toyota Sales Mongolia, TOP Automotive, Гараг Моторс, Тэргүүн Моторс, Хөх Бүрд Моторс, Luxury Car зэрэг байгууллагууд багтаж байна.

зураг
 

Ингэснээр хэрэглэгчид олон брэнд, олон сонголтыг нэг дороос харьцуулан үзэж, автомашинаа сонгох боломж бүрджээ.

зураг
 

Түүнчлэн автомашины дагалдах хэрэгсэл, авто шалны дэвсгэр, бүрээс, тоноглол болон бусад үйлчилгээний байгууллагууд ч үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Мишээл Авто Центрийн онцлох давуу талуудын нэг нь автомашины санхүүжилтийн үйлчилгээг газар дээр нь шийдвэрлэх боломж юм.

зураг
 

Тус төвд OMNI Capital, Kingdom Investment, Bull Capital, Status Finance зэрэг санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд хэрэглэгчид автомашинаа сонгоод санхүүжилтийн шийдвэрээ нэг дороос шуурхай авах боломжтой болсон байна.

зураг
 

Ялангуяа OMNI Capital Omni Capital | Ulaanbaatar | Facebook ББСБ нь Мишээл Авто Центрт байнгын үйл ажиллагаа явуулж, автомашины зээл болон санхүүгийн үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа нь хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэсэн томоохон давуу тал болж байна.

MISHEEL AUTO CENTER төвд түрээслэх талбай болон худалдах талбайн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол борлуулалтын албатай холбогдоно уу.

зураг
 

Борлуулалтын алба:

9099-5533
8888-4595

Байрлал: Хан-Уул дүүрэг 20-р хороо, Мишээл Экспо, Мишээл Авто центр төв

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.