Трампыг ''Никс"-ийн үзэгчид эсэргүүцэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг (NBA)-ийн аваргын төлөө тунаж үлдсэн ''Нью Йорк Никс" болон ''Сан Антонио Спөрс"-ийн цувралын гурав дахь тоглолт алдарт MSG ордонд өнөөдөр боллоо.

Нью Йорк хотоос гаралтай олон алдартнууд энд цугласны дотор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онцгой зочдын нэг байв.

Хэдхэн хоногийн дараа 80 насанд хүрэх Трамп 1946 оны зургаадугаар сард Нью Йорк мужийн Куинс дүүрэгт төрсөн юм.

Тиймээс төрөлх хотынхоо багийг дэмжихээр Нью-Йоркт хүндэт зочноор уригдсан байна. Тэрбээр тусгай өрөөнд ''Никс" багийн Ерөнхийлөгч Жэймс Доланы хамт тоглолт үзжээ.

АНУ-ын Төрийн дуулал явахаас өмнөхөн ордонд Трамп ирснийг зарлахад үзэгчид сайнаар угтсангүй. 

Трамп аюулгүй байдлаа хангах зорилгоор хотын хөл хөдөлгөөнийг хорьсон нь иргэдэд таалагдаагүй байна. 

Уг тоглолтыг түүнээс гадна Нью Йорк хотын захирагч Зохран Мамдани, найруулагч Спайк Лий, жүжигчин Бен Стиллер, бэйсболын од Дерек Жетер зэрэг ''Никс"-ийн үнэнч хөгжөөн дэмжигчид үзжээ. Мөн "Никс"-т зүтгэж явсан үе үеийн тамирчид багаа дэмжихээр ордонд ирсэн байна.

Харамсалтай нь 27 жилийн дараа NBA-гийн шигшээд дахин шалгарсан "Никс" талбай дээрээ өрсөлдөгчөө дийлсэнгүй. Виктор Вембаньяма тэргүүтэй ''Спөрс" 115:111-ээр илүүрхсэнээр цувралыг ойртууллаа.

ФОТО

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг