Сүмочид 30 жилийн дараа Парист ирлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн 130 төлөөлөгч Францын нийслэл Парис хотод болох үзүүлэх тэмцээнд оролцох юм.

Сүмочид өмнө нь 1986, 1995 онд Парист үзүүлэх тэмцээн хийж байсан бол энэ сарын 13-наас 14-нийг дуустал хоёр өдрийн тэмцээнд хүч үзнэ.

Тэмцээнд оролцогчдын түрүүч болох ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, озеки Киришима Б.Лхагвасүрэн тэргүүтэй 21 бөх өчигдөр буурал тивд хөл тавьжээ.

зураг
 
зураг
 

Ёкозүна Оносато тэргүүтэй үлдсэн бөхчүүд өнөөдөр Парист буух аж.

Сүмочид өнгөрсөн жилийн аравдугаар сард Английн Лондон хотод үзүүлэх тэмцээн хийсэн юм. Энэ удаад Ротшилдын гэр бүлийн төлөөлөгч, кино продюсер Дэвид Ротшилдын санаачилгаар Парист ирсэн байна.