Ахуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна

Х.Анхтуяа, ikon.mn
8 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Онцгой байдлын албанаас сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2024-2026 оны тавдугаар сар хүртэл нийт 9,537 ахуйн хүрээний гал түймэр бүртгэгдсэн талаар мэдээллээ.

Үүнээс орон сууцны барилга байгууламжид 1,265 гал түймэр бүртгэгдсэн нь нийт дуудлагын 13.3 хувийг эзэлж байна.

Дуудлагын дийлэнх шалтгаан нь ил галаас үүдэлтэй хогийн суваг, хогийн цэгийн хог шатах, айлын тагт дээр эд зүйлс шатах, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс зэргээс үүдэлтэй байна. Иймд,

  • Айл,өрхийг галын аюулгүй байдлаа хангах,
  • Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах,
  • Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг асаахдаа галын аюулгүй байдлыг хангах, бүрэн унтраах,
  • Барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, хэвийн ажиллагааг хангах,
  • Аврах зам, гарц, хаалгыг хааж төрөл бүрийн хог хаягдал, бараа материал, эд зүйл хураах, тоног төхөөрөмж байрлуулах, хаалгыг онгойхгүйгээр бэхлэхгүй байхыг анхаарууллаа.