2026 оны тавдугаар сард инфляц 11.2 хувьтай гарлаа

Б.Бадамгарав, IKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Инфляцын түвшин 2026 оны тавдугаар сард улсын хэмжээнд 11.2 хувьтай гарлаа.

Өөрөөр хэлбэл хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 11.2 хувиар өссөн гэсэн үг юм.

Инфляц ийм дүнтэй гарч байгаагийн 57.3 хувь буюу 6.4 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгээс шалтгаалсан гэж Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ. Мөн 7.8 хувь буюу 0.9 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлэг, 0.9 нэгж хувь нь тээврийн бүлэг, 0.8 нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ.

Түүнчлэн мах, махан бүтээгдэхүүний үнийн индексийн өөрчлөлтийн талаар ҮСХ-ноос "2026 оны тавдугаар сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 46.7 хувиар өссөн. Үүнд үхрийн махны үнэ 54.6 хувиар, хонь, ямааны махны үнэ 53.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөллөө" хэмээн мэдээлэв.