Маргааш баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

М.Батчимэг, ikon.mn
45 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны 06-р сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Хур тунадас: 

  • 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 12-нд нутгийн зарим газраар,
  • 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 

  • Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус,
  • Сэлэнгэ, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус,
  • бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.