Энэ оны эхний таван сард зэсийн баяжмалын экспорт нэг сая тоннд хүрч, улсын нийт экспортын орлогын 45 хувийг бүрдүүлэв

Б.Бадамгарав, IKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

2026 оны эхний таван сарын дүнгээр Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.4 тэрбум ам.доллар болжээ.

Энэ нь 2025 оны мөн үеэс 3.4 тэрбум ам.доллар буюу 34.2 хувиар өссөн дүн юм. Экспортын дүн импортын дүнгээс 3.6 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсныг Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Экспортод 8.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56.1 хувиар өссөн байна. Тухайлбал чулуун нүүрсний экспорт энэ оны эхний таван сард 46.9 сая тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 60 хувиар нэмэгдсэн дүн юм.

Түүнчлэн оны эхний таван сард манай улс нүүрсний экспортоос 3.2 тэрбум ам.долларын орлого олсон нь нийт экспортын орлогын 37.8 хувийг бүрдүүлж байна. Харин нийт экспортын орлогын 44.9 хувийг зэсийн баяжмал бүрдүүлэв. Энэ оны эхний таван сард нэг сая тонн зэсийн баяжмал экспортлоод буйг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.8 хувь өссөн гэсэн үг.

Ямааны самнасан ноолуурын экспорт өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өссөн бол алтных 26.5 хувиар, үхрийн махных 14.7 хувиар тус тус буурчээ.

зураг
 
зураг