Ирэх Даваа гарагаас зуслангийн чиглэлд явж байгаа нийтийн тээврийн автобусны үйлчилгээ зогсоно
Ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн нийслэл хотын зуслангийн чиглэлд явж байгаа нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсоохоор болсон байна.
Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газраас "Хүйтний улирал эхэлж байгаа тул 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн
ЗҮ:1 "Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай",
ЗҮ:2 "Гоодой-Сүхбаатарын талбай",
ЗҮ:3 "Баянбулаг-Сүхбаатарын талбай" чиглэлүүдийн нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсооно.
Харин ЗҮ:4 “Гүнт–Жигжид–Шадивлан-7 Буудал” чиглэлийн автобус иргэдэд үйлчилсэн хэвээр байна" гэв.
Жил бүрийн зургаадугаар сард зуслангийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явж эхэлдэг бол хүйтний улиралд зогсдог байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

