"Гэр хорооллын 220В болон 380В хүчдэлд холбогдсон айл өрхийн 1,500кВт.цаг хүртэлх цахилгааны шөнийн хэрэглээнд хөнгөлөлт үзүүлнэ"
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг энэ сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэлжээ.
Гэр хорооллын айл өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлэх бөгөөд 2027 оны 3 дугаар сарын 31-н хүртэл үргэлжилнэ.
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн хэмжээг Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос тогтоодог бөгөөд өнгөрсөн 2025 онд 220В-д 1,500 кВт.ц, 380В-д 3,000 кВт.цагийн цахилгааны хэрэглээг 100% хөнгөлж байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
