ФОРМУЛА 1: 20 настай итали эр хамгийн залуу аварга боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Формула 1 авто уралдааны 19 дэх гараа буюу Мексикийн Гранпри уралдаанд Италийн 20 настай залуу эр Кими Антонелли гуравдугаар байр эзэлснээр энэ улирлын аварга боллоо. 

Нийт 380 оноо цуглуулсан Кими авто спортын түүхэнд хамгийн залуу дэлхийн аварга болж байна. Улирлын эхэнд учраа олоогүй дэлхийн дөрвөн удаагийн аварга Макс Верстаппен сүүлийн дөрвөн гарааны гуравт нь өнгөлснөөр 261 оноогоор хоёрдугаарт жагсаж байгаа бол дэлхийд долоо түрүүлсэн Их Британийн Льюс Хэмилтон Мексикийн гараанд хоёрдугаар байр эзэлснээр 259 оноотой болов.

Ийнхүү хоёр домогт тамирчинтай хамт шагналын тавцанд зогссон 20 нас, 68 хоногтой итали хүү түүхэнд нэрээ үлдээлээ. 

Италиас 73 жилийн дараа авто уралдааны аварга тодров. Тэртээ 1952-1953 онд Альберто Аскари "Ферарри" багийнхаа төмөр хүлгийн хамт хоёр жил дараалан түрүүлснээс хойш дахин итали хүн өнгөлөөгүй удсан юм. Мөн түүнээс өмнө хамгийн залуудаа аваргалсан амжилтыг Германы Себастьян Феттель 2010 онд 23 нас, 134 хоногтой тогтоож байв.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэдийгээр аварга нь эрт тодорсон ч Формула 1-ийн улирал дуусахад дахин дөрвөн гараа дутуу байна. Ирэх долоо хоногт Бразилын гараа явагдах бол дараа нь АНУ-ын Лас Вегас, Катар улсад уралдаан үргэлжилснээр арванхоёрдугаар сарын 6-нд Арабын Нэгдсэн Эмират Улсад сүүлийн гараа явагдах хуваарьтай.