ГОВЬ брэнд БНСУ-д “Хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн №1 премиум брэнд” шагнал хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 7 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй 45 жилийн түүхт ГОВЬ ХК нь БНСУ-ын Forbes Korea сэтгүүлийн “2026 First Trusted Premium Brands” буюу “Хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн №1 премиум брэнд” шагналыг хүртсэн Монголын анхны брэнд боллоо.

Монголын цагаан алт гэгддэг нарийн, зөөлөн ноолуураар урласан ГОВЬ брэндийн бүтээгдэхүүн хөнгөн атлаа дулаан, улирлаас үл хамааран удаан хугацаанд өмсөх боломжтой чанараараа олон улсын хэрэглэгчдийн итгэлийг хүлээсээр ирсний илэрхийлэл нь энэхүү шагнал болж байна.

ГОВЬ 2025 онд БНСУ-д охин компаниа байгуулж, тус улсын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү ойроос хүргэх боломжийг бүрдүүлсэн юм. АНУ, Герман, Их Британи, БНХАУ-ын дараа ГОВЬ ХК-ийн олон улсад байгуулсан тав дахь охин компани болж байв.

1981 онд байгуулагдсан ГОВЬ ХК нь ноолуураа малчдаас шууд бэлтгэж, угаах, ялгах, ээрэх, нэхэх, сүлжихээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагуудыг гүйцэтгэдэг үйлдвэрүүдийн нэг юм. Түүхий ноолуураас эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэдэг энэхүү нэгдсэн тогтолцоо нь чанарыг эхнээс нь хянаж, жинхэнэ Монгол ноолууран бүтээгдэхүүнийг хамгийн чанартайгаар хэрэглэгчдэд хүргэх боломжийг олгодог.

ГОВЬ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, ноолууран эдлэлийг дотооддоо үйлдвэрлэж, нэмүү өртгийг Монголдоо шингээх зорилгод салбарын тэргүүлэгчийн хувьд хувь нэмрээ оруулж байна. Технологийн шинэчлэл, олон улсын стандарт, ажилтнуудын ур чадвар, малчидтай тогтоосон урт хугацааны хамтын ажиллагаа нь энэ зорилгын тулгуур юм.

зураг
 

“Солонгосын хэрэглэгчид ноолуурыг сайн мэддэг, харьцуулж сонгодог. Тэдний итгэлийг хүлээсэн нь Монголд, Монгол хүний гараар бүтээгдсэн ноолуур дэлхийн аль ч зах зээлд өрсөлдөх чадвартайг харуулж байна. Энэ шагнал ноолуураа бэлтгэж буй малчид, бүтээгдэхүүнээ урлаж буй ажилтнууд, итгэлээ хүлээлгэсэн хэрэглэгч, харилцагч бүрийнх” гэж ГОВЬ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан хэллээ.

“Олон улсын зах зээлд хэрэглэгчдийн итгэлийг олж авах нь урт хугацааны тууштай хөдөлмөрийн үр дүн. ГОВЬ брэндийн зорилго бүтээгдэхүүнээ дэлхийн хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээний салшгүй хэсэг болгох явдал. Энэхүү амжилт нь Монгол ноолуурын үнэ цэнийг олон улсын зах зээлд бататгах бидний үйл ажиллагаанд урам зориг өглөө” гэж ГОВЬ ХК-ийн гадаад борлуулалтын газрын захирал Г.Анударь мөн хэллээ.

зураг
 

Байгуулагдсаны 45 жилийн ойгоо тэмдэглэж буй ГОВЬ брэнд Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэх үйлсээ үргэлжлүүлсээр байна.

Үүний тод жишээ нь Vogue Germany сэтгүүл 2026 оны намар, өвлийн улиралд онцлох танилцуулах гурван ноолууран брэндийн нэгээр ГОВЬ брэндийг нэрлэсэн. Энэ он гараад ELLE US, MSN зэрэг олон улсын 10 гаруй томоохон дижитал сэтгүүлд гарлаа. Түүнчлэн Япон Улсын нэрт дизайнер NAOKI TAKIZAWA-тай хамтран гаргаж буй CashmereTech by NAOKI TAKIZAWA коллекц Япон улсад танилцуулагдахаар байгаа юм.

зураг
 
зураг
 

Truly Mongolian.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.