Super Concert Special: BAEK Z YOUNG өнөөдөр Монголд ирэх бол PSY маргааш 11:00 цагийн үед газардана
Дэлхийн хөгжмийн ертөнцөд Солонгосыг таниулсан хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг PSY маргааш SocialPay Park-д болох “SUPER CONCERT: SPECIAL” тоглолтын үндсэн уран бүтээлчээр оролцож, Монголын үзэгчидтэй уулзах гэж байна.
Түүнээс гадна тус тоглолтод Солонгосын уянгын дууны хүчирхэг хоолой, олон алдартай K-DRAMA дуунуудаараа танил болсон BAEK Z YOUNG, LEEHI, DOK2, NAVILLERA гэсэн уран бүтээлчид оролцоно. Мөн Монголын талаас TATAR, BECCA, NAAGII, TA-COPY, VANDEBO, GANGBAY, GINJIN, DAVAIDASHA, GIRLS нар оролцохоор болоод буй.
PSY маргааш 11:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах бол BAEK Z YOUNG өнөөдөр 12:00 цагийн үед Монголд ирэх юм байна. Тэрбээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “Эцэст нь Монгол руу явлаа. Анхны айлчлал минь болохоор догдолж байна!” хэмээн Монголд ирэх сэтгэгдлээ хуваалцсан билээ.
Харин тоглолтын өөр нэгэн онцгой содон хамтлаг NAVILLERA өчигдөр Монгол Улсад ирсэн бөгөөд өнөөдөр тоглолтын бэлтгэлээ базааж байна.
Хэрхэн PSY-ийн тасалбарыг 80,000₮-өөр авах вэ?
SocialPay аппликэйшн рүү нэвтэрч Loyalty → Coupon → Купоны дэлгүүр хэсгээс тасалбараа Early Bird үнээр худалдан аваад, төлбөрөө Голомт банкны кредит картаар хийснээр Ticket Cashback хөтөлбөрийн хүрээнд 20%-ийн cashback авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

