"Хуульч Аl аппликэйшныг ашиглаж иргэд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой"

Д.Янжиндулам, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хуульч АІ" мобайл аппликэйшныг Хууль зүйн туслалцааны төвөөс хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ.

Хиймэл оюунд суурилсан "Хуульч Аl" аппликэйшныг ашиглан иргэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.

Тус аппликэйшн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан (www.legalinfo.mn)-ийн эрх зүйн актуудын мэдээлэлд тулгуурлан хууль зүйн зөвлөгөөг өгөх юм. Хэрэглэгч хууль зүйн зөвлөгөөг бичгээр болон дуу хоолойгоор харилцан ярианы хэлбэрээр авч болно.

Аппликэйшныг сайжруулж байгаа бөгөөд үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг Хууль зүйн туслалцааны төвийн 51-261982 дугаарын утас болон info@lac.gov.mn цахим шуудангаар хүлээн авч байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.