Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг маргааш 09:00-16:00 цаг хүртэл үргэлжилнэ

Т.Ганхишиг, ikon.mn
2025 оны 6 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх" зорилгоор сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ сарын өдөрлөг маргааш буюу зургаадугаар сарын 18-нд 09:00-16:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иргэд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очих болон утсаар холбогдож өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

  1. Драгон
  2. Мишээл
  3. Дүнжингарав
  4. Баянхошуу
  5. Сэлбэ
  6. Хорооллын эцсийн E-Март
  7. Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок/ салбар.

Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс