ХУВААРЬ: Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх аян өнөөдөр эхэлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх аяныг доорх хуваарийн дагуу зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал өнөөдөр Хан-Уул дүүргийн Органик зах, 52-ын захын байршилд газар өмчлөлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх цэг 09:00-16:00 цагийн хооронд ажиллах юм байна.

Иргэд хуваарийн дагуу тухайн дүүргийн байршилд очиж газар өмчлөлтйн талаар мэдээлэл, зөвлөгөө авахыг Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас мэдээлэв.

Аян зургаадугаар сарын 19-ний өдрийг дуустал үргэлжлэх юм байна.

зураг
 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг 2028 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

Нийслэлийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 га хүртэл газар эзэмшиж буй иргэнд газар өмчлүүлж байгаа бөгөөд 2003-2025 онд нийслэлийн 213,579 иргэнд 11,396 га газрыг өмчлүүлжээ. Ингэснээр нийслэлд бүртгэлтэй нийт иргэдийн 12 хувь нь нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ эдэлсэн байна.

НИТХ-ын 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 25/134 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор “Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталсан бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт 2026 онд 2,843 иргэний 156.42 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ.