Баянхошууны авто замыг маргааш болтол хэсэгчлэн хаана
Баянхошуу гудамж төслийн зам барилгын ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тодорхой байршилд зам хаах мэдээллийг хүргэлээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо "Тэс" Шатахуун Түгээх Станцаас Улсын хүүхэд, залуучуудын театрын чиглэл дагуу ус зайлуулах хоолойн ухмал угсралтын ажил хийгдэх учир авто замыг өнөөдөр(2026.06.09) 12:00 цагаас хэсэгчлэн хааж эхэллээ.
Авто замын хөдөлгөөнийг маргааш(2026.06.10) буюу зургаадугаар сарын 10-ны 06:00 цагт нээнэ.
Жолооч та бүхэн түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

