Холливүүдийн “The Intern” киноны солонгос хувилбар есдүгээр сарын 16-нд үзэгчдэд хүрэхээр болжээ
2015 оны Холливүүдийн “The Intern” инээдмийн киноны солонгос хувилбар есдүгээр сарын 16-ны өдөр театруудад нээлтээ хийхээр болсныг Warner Bros Korea компани өчигдөр зарлаж, анхны зурагт хуудас, трэйлер зэргийг танилцуулжээ.
Ахмад жүжигчин Чой Мин Шик, өсөж буй од Хан Со Хи нарын хамтран тоглосон энэ кинонд хувцас загварын стартап компанийн гүйцэтгэх захирал бүсгүй өндөр настай дадлагажигчийг ажиллуулж буй тухай өгүүлдэг.
Хан Со Хи компаниа гурван жилийн дотор загварын ертөнцийн хүчтэй өрсөлдөгч болгосон захирлын дүрийг бүтээсэн бол Чой нь 37 жил ажилласан замналынхаа сүүлийн хэсэгт дадлагажигчаар ажиллаж буй өндөр настны дүрийг бүтээжээ.
Нэнси Мэйерсийн найруулсан 2015 оны кинонд Роберт Де Ниро, Энн Хэтэуэй нар эдгээр дүрүүдийг бүтээдэг.
Уг кино дэлхий даяар $194 саяын орлого олж, бүтээсэн $35 саяын зардлаа тав дахин нугалж байсан юм.
Чой нь Солонгосын хамгийн нэр хүндтэй жүжигчдийн нэг бөгөөд “Oldboy”, “I Saw the Devil” зэрэг алдартай бүтээлүүдэд гол дүр бүтээж байв.
Хан Со Хи нь Нэтфликсийн “Gyeongseong Creature” цувралд бүтээсэн өвөрмөц, загварлаг дүрээрээ алдаршсан залуу жүжигчин юм.
Шинэ киног 2019 оны “Kim Ji-young: Born 1982”, 2025 оны “Once We Were Us” кинонуудыг бүтээсэн найруулагч Ким До Ён найруулжээ.
Anthology Studio, Warner Bros Korea компаниуд киног хамтран бүтээж, түгээлтийг нь Warner Bros Korea хариуцахаар болсон юм байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
