ЕБС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч манаачтайгаа бүлэглэн эзэмшлийнх нь дансаар заал, зогсоолын төлбөр ₮121.5 саяыг авчээ
Прокурорын байгууллага долоодугаар сарын 27-31-нийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан байна.
Дээрх хугацаанд 853 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 676 хэрэг шинээр нээж, 51 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн авлигын хэргээс тоймлон хүргэвэл:
Мөн 2023 оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд ажлыг хавсран гүйцэтгэгч гэх нэр бүхий багш, ажилтан нарт “мэдээллийн технологийн ажилтны” цалингийн хувь буюу нийт 790.3 сая төгрөгийн цалинг тус тус олгон, Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуульд 143.6 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
