Оросын хоккейчид 2027 оны ДАШТ-д оролцохгүй
Олон Улсын Мөсний Хоккейн Холбоо (IIHF)-ноос ОХУ-ын шигшээ багийг 2027 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцох боломжгүй гэж мэдэгдлээ.
Өнгөрсөн сард тус улсын шигшээ багийн эсрэг авсан хоригоо цуцалж байгаагаа мэдэгдсэн нь Оросын хоккейчдийг ДАШТ-д оролцох нь гэх таамаг дэвшүүлсэн.
Гэхдээ IIHF-ноос Оросын баг тамирчдыг шууд тэмцээнд оролцуулах эрх нээгдээгүй, харин тэмцээн тус бүрээр нь хянасны эцэст оролцуулах эсэхээ шийднэ гэв.
Холбооноос уг асуудлаар дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзжээ.
2027 оны ДАШТ ирэх оны тавдугаар сарын 14-нөөс 30-ныг дуустал Германд болох юм.
Энэ удаагийн тэмцээнд Украины хоккейчид оролцох бөгөөд тэд "А" хэсэгт багтсан байна. Украинчууд 2007 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцох эрхээ авсан аж.
Оросын хоккейчид 1992 оноос хойш ДАШТ-ээс таван алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байна. Хамгийн сүүлд 2014 онд Беларусаас алтан медаль хүртсэн бол 2019 онд Словакаас хүрэл медаль зүүж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
