ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын амралтын хугацааг өөрчлөв

Б.Энх
2013 оны 12 сарын 13
Зууны мэдээ
Ирэх оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амарн

БШУЯ-наас сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулжээ. Засгийн газрын 11-11 тусгай дугаарт хандагсдын цөөнгүй хувь нь сурагчдын амралтын хугацааг өөрчлөх саналыг хэлсэн байна.

Тиймээс салбарын яамнаас цаг уурын онцлог, хот, хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдал, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхээр сурагчдын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилсөн байна.

Сурагчдын II улирлын амралтаар нийслэлийн ЕБС-ийн бага ангийнхан энэ сарын 21-нээс ирэх оны нэгдүгээр сарын 26-ныг дуустал таван долоо хоног амрана.

Харин дунд ангийн сурагчид буюу 6-9 дүгээр ангийнхан нэгдүгээр сарын 4-26-ныг хүртэл амрах бол ахлах ангийнхан нэгдүгээр сарын 11 - 26-ныг дуустал хоёр долоо амрах юм байна.

Хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид нэгдүгээр сарын 11 -нээс хоёрдугаар сарын 09-нийг дуустал дөрвөн долоо хоног амрах бол дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 9-нийг дуустал хоёр долоо хоног амрах аж.

Харин орон нутгийн ахлах ангийн сурагчид хоёрдугаар сарын 1-нээс 9-нийг дуустал нэг долоо хоног амруулахаар зохицуулжээ.

Хичээлийн жилийн гуравдугаар улиралд бүх сурагчид ирэх оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амарна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг