Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 1447 дугаар тушаал гарсан. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Ө.Өнөрлхамаас тодрууллаа.
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч нар энэ сарын 1-ээс эхлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд дангаар гарын үсэг зурах эрхтэй болсон. Үүнд нийслэлийн бүх дүүрэг хамрагдаж байгаа юу?
-Одоогоор нийслэлийн Багануур, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг хамрагдаж байна. Шинэ журмаар дээрх дүүргүүдийн бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчид өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд дангаараа гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулахаар болсон.
-Зөвхөн улсын бүртгэгч гарын үсэг зурснаар иргэдэд хүрэх үйлчилгээ хэр хүртээмжтэй, шуурхай болж байна вэ. Мөн олон шат дамжлагагүй болсон гэсэн үг үү?
-Өмнө нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд улсын ерөнхий бүртгэгч, улсын бүртгэгч нарын гарын үсэг зайлшгүй хамт байх шаардлагыг тавьдаг байсан. Шинэ зохицуулалтаар улсын бүртгэгч гарын үсэг зурснаар баталгаажих боллоо.
-Хугацааны хувьд иргэд хэдэн хоног хүлээж байж үл хөдлөхийн гэрчилгээний асуудлаа шийдэж байна вэ?
-Яаралтай үйлчилгээ хүссэн иргэдийн бичиг, баримт ажлын найман цагаар гардаг бол өмчлөх эрх шилжүүлсэн гэрээ хэлцэл ажлын таван өдрийн дотор гардаг байсан. Энэ тушаал хэрэгжиж эхэлснээс хойш ажлын гурав хоногг гардаг байсан эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний яаралтай үйлчилгээ ажлын найман цагт, энгийн үйлчилгээ ажлын тав хоногт гарч байхаар болсон.
-Улсын бүртгэгч дангаараа гарын үсэг зурж байгаад эргэлзэх иргэд олон бий. Энэ талаар?
-Эдгээр зургаан дүүргүүдэд өмчлөх эрхийн гэрчилгээний загвар өөрчлөгдсөн. Дангаар гарын үсэг зурж байгаад эргэлзэх хэрэггүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|