ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилийн консулд экзекватурыг нь өглөө

ГХЯ
2013 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бразил Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул З.Хуланд экзекватурыг гардуулан өгөв.

Дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консул З.Хуланд Монгол-Бразилийн улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд амжилт хүсэв.

Экзекватур гардуулахад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар байлцав.