ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

67 хувь нь торгуулиа төлжээ

Монголын мэдээ
2013 оны 12 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг
12 сарын 10-ны өдрийн байдлаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 185 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ

Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан өнгөрсөн наймдугаар сарын 1-ээс эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. 

Тэгвэл “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан энэ  сарын 10-ны өдрийн байдлаар  Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 185 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 105 бол хурд хэтрүүлсэн 80 зөрчил тус тус бүртгэгдсэн байна. 

Харин дүрэм зөрчсөн жолооч нарын 67 хувь нь төлбөрөө төлсөн ажээ.

 Жолооч та хурд хэтрүүлж, гэрлэн дохио зөрчсөн бол Монгол Улсын  захиргааны хуулийн дагуу 10 мянган  төгрөгийн торгуулийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд тушаах юм.  

Хэрэв зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч ажиллаж байна гэв. 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг