ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлнэ

Өглөөний сонин
2013 оны 12 сарын 13
MorninigNews.mn
Ирэх долоо хоногоос гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд асуулт асууж, саналаа хэлэхийг хүсвэл заавал хуралдааны цагтаа ирж байх хэрэгтэй болж байна

УИХ-ын  гишүүдийн  чуулганаас хоцордог, бүр тасал­даг байдлыг  таслан зогсоох үүднээс ирцийг хурууны хээгээр бүртгэж байх гэнэ.

Уг ажлыг ирэх долоо хоногоос хэрэгжүүлэх бө­гөөд ийнхүү бүртгүүлснээр гишүүд ирсэн цагийнхаа эрэмбээр асуулт асуух болон хариулах эрхээ авах аж. Ингэснээр гишүүдийн хэн нь түрүүлж кнопоо дарсан нь асуулт асуух эрх авдаг байсан тогтолцоог халах юм байна.

Түүнчлэн  хурууны   хээ­гээ  баталгаажуулснаар УИХ-ын даргаас өөрийн картаа авах аж.

Хэд хо­ногийн өмнө УИХ-ын дарга ажлаа таслаад байгаа ги­шүүдээ хуралдаандаа ир­вэл урам­шуулна гэж хэлж байсан. Тэгвэл түүний энэ шагнал нь ирц бүртгэх шинэ систем байсан бололтой.

Ингээд ирэх долоо хоногоос гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд асуулт асууж, саналаа хэлэхийг хүсвэл заавал хуралдааны цагтаа ирж байх хэрэгтэй болж байна.

Зураг