ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/30-НД НИЙТЛЭГДСЭН
Ирэх долоо хоногийн Даваа гараг буюу зургаадугаар сарын 2-ноос халуун ус хязгаарлах байршлууд
iKon.MN
Энэ сарын 15-наас нийслэл хотод дулааны шугам, тоноглолд засвар хийж эхлээд байгаа билээ. Дулааны шугамын засвар наймдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Хуваарийн дагуу 2025 оны зургаадугаар сарын 2-н буюу ирэх долоо хоногийн Даваа гарагт дараах байршлуудын айл өрх, ААН-ийн халуун усыг хааж, засварын ажлыг гүйцэтгэх юм байна.
Тодруулбал зургаадугаар сарын 2-ноос зургаадугаар сарын 14-ний хооронд Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын болон Хуучин тээврийн товчоо, 5-р хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг 12 хоног хаахаар болсныг мэдэгдлээ.
Дулааны шугамын засварын зогсолттой холбоотой бүсчлэлийн байршлыг ЭНД дарж харах боломжтой.
Дэлгэрэнгүй хуваарь:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
