Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: "БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ ба Монгол, Хятадын харилцаа" сэдэвт хурал болно

ikon.mn
2025 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Бишрэлт зочид буудлын "Diamond Hall" танхимд

10:00-15:00 цагт ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн "БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ ба Монгол, Хятадын харилцаа" сэдэвт хурал зохион байгуулна.

МҮЭ-ийн холбооны байранд

11:00 цагт Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Иргэд эрүүл мэндээрээ, эмнэлгийн ажилтнууд амьдралаараа хохирч болзошгүйг анхааруулъя" сэдэвт хэвлэлийн хурал зохионо.

ХӨСҮТ-д

11:00 цагт Халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Ухаа худгаас ногдол ашгаа авмаар байна сэдвээр "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ.

12:00 цагт Хууль бус УИХ-ыг тараах шаардлагын хариуг авахаар Улс төрийн намуудаас мэдээлэл хийнэ.

Зам тээврийн яамны байранд

12:30 цагт “Тээврийн хэрэгслийн даац хэтрүүлэн зорчиж буй зөрчил дутагдал”, “Гашуунсухайт хилийн боомтод хийсэн салбарын хяналт шалгалтын талаарх мэдээлэл”, “Улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах журамд оруулж буй өөрчлөлтүүд”, “Жуулчин тээвэрлэх тээврийн хэрэгсэлд олгодог зөвшөөрлийн тухай” мэдээлэл өгнө.

Төв талбайд

18:00-20:00 цагт "Огцрох амархан" жагсаал 17 дахь өдрөө үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа